Европт халдварын тохиолдлын тоо 10 хоногт хоёр дахин нэмэгджээ
Европт өдөрт бүртгэгдсэн коронавирусний халдварын тохиолдлын тоо сүүлийн 10 гаруй хоногт хоёр дахин нэмэгдэж, пүрэв гарагт анх удаа 200 мянга давсныг “Reuters” агентлагийн тоон мэдээлэл харууллаа.
Европт өнөөдрийн байдлаар 7.8 сая орчим хүн халдвар авч, 247 мянга орчим хүн нас баржээ.