Анагаах ухааны салбарын Нобелийн шагналтнууд тодорчээ
Америкийн эрдэмтэд болох Харви Альер, Чарльз Райс, мөн Их Британийн вирус судлаач Майкл Хоутон нар энэ оны физиологи, анагаах ухааны салбарын Нобелийн шагналын эздээр тодорлоо.
Нобелийн хорооны мэдэгдэлд дурдсанаар, гепатит С вирусийг нээснийх нь төлөө тэдэнд энэхүү нэр хүндтэй шагналыг олгожээ.
