Юн Сог Ёль парламентын гишүүдийг ордноос гаргахыг тушаасан гэснийг няцаажээ
2024 оны 12 дугаар сарын 3-наас 4-нд шилжих шөнө онц байдлын дэглэмийг цуцлах тухай санал хураалтыг тасалдуулахын тулд парламентын ордноос гишүүдийг гаргах тушаал өгсөн гэж армийн тусгай хүчний командлагчийн мэдэгдсэнийг Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сог Ёль няцаажээ.
“Yonhap”