ТОКИО 2020 I Чехийн шигшээ багийн дасгалжуулагч ковидоор өвчилжээ
Чехийн элсний волейболын шигшээ багийн дасгалжуулагч Симон Науш коронавирусний халдвараар өвчилжээ.
Чехийн Олимпын хорооны хэвлэлийн албанаас мэдээлснээр Симон Науш Олимпын тосгоныг орхиж, тусгаарлалтад орсон байна.
Чехийн шигшээ багуудаас нийт гурван хүнээс ковидын халдвар илрээд байгаа аж.