Дэлхийн мэдээ

Колумбад эмх замбараагүй байдлын үеэр 209 цагдаа шархаджээ.

Колумбад эмх замбараагүй байдал үүсэж, 185 хүн баривчлагдан 200 гаруй цагдаагийн ажилтан гэмтэж бэртжээ. Колумбын Үндэсний цагдаагийн газраас мэдээлснээр 209 цагдаа мөргөлдөөний улмаас гэмтэж шархадсан байна. Тэдний 71 нь нийслэл Богота хотод, 68 нь Кали хотод шархаджээ. Баривчлагдсан хүм

“Twitter” компанийн орлого эхний улиралд 1.04 тэрбум ам.долларт хүрсэн.

“Twitter”-н нийт орлого энэ оны эхний гурван сарын хугацаанд нийт 1.04 тэрбум ам.долларт хүрсэн тухай тус компанийн санхүүгийн тайланд дурдсан байна. “Компанийн орлого 2021 оны эхний улиралд 1.04 тэрбум ам.долларт хүрснийг өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 28 хувиар өссөн

Францын эрх баригчид дөрвөн үе шаттайгаар хөл хориог цуцлахыг зорьж байна.  

Манай улс хөл хориог 5 дугаар сарын 3-наас эхлэн үе шаттайгаар цуцална гэж Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон мэдэгджээ. Тодруулбал, Францын эрх баригчид 5 дугаар сарын 3, 19-ний өдрүүд болон 6 дугаар сарын 9, 30-ны өдрүүд гэсэн дөрвөн үе шаттайгаар хөл хориог цуцлахыг зорьж байна.   Та

Нью-Йорк хот коронавирусний улмаас тогтоосон хязгаарлалтыг 7 дугаар сарын 1-нээс бүрэн цуцална

Нью-Йорк хотын эрх баригчид 7 дугаар сарын 1-нээс коронавирусний улмаас тогтоосон хязгаарлалтыг бүрэн цуцалж, хэвийн амьдралдаа эргэн орохыг зорьж байна.Энэ тухай тус хотын дарга Билл де Блазио мэдэгджээ. “Бид 7 дугаар сарын 1-нээс хотод тогтоосон хязгаарлалтыг бүрэн цуцлахад бэлэн байна. Э

Хиймэл дагуул дэлхийн мөсөн голуудыг илүү хурдан хайлж байгааг илрүүлжээ

Дэлхийн мөсөн голууд сүүлийн жилүүдэд хурдацтайгаар хайлж байгааг олон улсын эрдэмтдийн хийсэн шинэ судалгаагаар тогтоолоо.Судлаачдын баг АНУ-ын “NASA” агентлагийн “Terra” хиймэл дагуулаас авсан дүрслэлийг ашиглан 2000-2019 онд дэлхийн 220 мянга орчим мөсөн голыг судалжээ.&nb

Фэйсбүүкийн босс нүүрэндээ нарнаас хамгаалах тос хэтрүүлэн түрхсний учрыг тайлбарлажээ.

Дэлхийн хамгийн том сошиал платформ болох Фэсйбүүкийн үүсгэн байгуулагч Марк Закербэргийн цав цагаан нүүртэй гэрэл зураг өнгөрсөн оны зун интернэтэд тарж, олны анхаарлыг татаж байсан юм. Тухайн үед тэр Хавайн аралд амарч байжээ. Хүмүүс нүүрээ цагаанаар будсан Закербэргийг Joker, Нэгдүгээр Элизабе

Өвөр Монголд гахайн мялзан өвчин гарлаа

Хятадын ХААЯ-наас Өвөр Монголд гахайн мялзан өвчин гарлаа гэж зарлалаа. Энэ он гарсаар 10 дахь удаагаа халдварт өвчин гарж байгаа нь энэ юм. Мялзан өвчин Бугат хотын ойролцоох гахайн фермд гарчээ. Тус аж ахуйн 432 гахайнаас 343 нь мялзан өвчнөөр үхсэн байна. Мөн Шинжаанд гахайн мялзан өвчний х

Израилд шашны баярын үеэр 38 хүн амиа алджээ.

Израилийн хойд хэсгийн Мерон уулын дүүрэгт Лаг ба-Омер баярын үеэр индэр бүхий тавцан нурж, хамгийн багадаа 38 хүн амиа алджээ. “Haaretz” сонинд мэдээлснээр 60 хүн гэмтэж бэртсэн бөгөөд тэдний зургаагийнх нь биеийн байдал хүнд байгаа аж. Баяраар олон хүн цугларсан байжээ. Нас барса

Энэтхэгт 40 гаруй улс орон тусламж санал болгожээ.

“Манай улсад коронавирусний халдвар хурдацтай тархах болсны улмаас эмнэлгийн ачаалал эрс нэмэгдсэнтэй холбогдуулан 40 гаруй улс орон тусламж санал болгоод байна” гэж Энэтхэгийн Гадаад хэргийн яам мэдээлэв. Энэтхэгт пүрэв гарагт халдварын 370 мянга гаруй тохиолдол шинээр илэрч, 3600 га

“Amazon” компанийн орлого дээд үзүүлэлтэд хүрчээ.

Гэрээсээ худалдан авалт хийх дадал бий болсонтой холбоотойгоор цахим худалдаа үйлчилгээний эрэлт эрс нэмэгдэж, “Amazon” компанийн орлого өссөн хэвээр байна. Энэ оны нэгдүгээр улиралд “Amazon” компани борлуулалтаас 108.5 тэрбум ам.долларын орлого олж, дээд үзүүлэлтэд хүрсэн

Энэтхэгт гурван хоногийн хугацаанд “COVID-19” халдварын нэг сая тохиолдол илэрсэн.

Энэтхэгт сүүлийн гурван хоногийн хугацаанд “COVID-19” халдварын нэг сая тохиолдол илэрснээр цар тахал дэгдсэнээс хойш халдвар авсан хүний тоо 18 сая давсныг тус улсын Эрүүл мэндийн яамны мэдээлэл харууллаа. Энэтхэгт сүүлийн 24 цагийн хугацаанд 379 257 хүнээс халдвар илэрч, 3645 хүн на

“Facebook” компанийн орлого 26 тэрбум ам.доллар давсан

“Facebook” компанийн энэ оны эхний улирлын орлого 26 тэрбум ам.доллар давсан байна. Лхагва гарагт нийтэлсэн санхүүгийн тайлангаас нь үзвэл, энэ оны эхний улиралд тус компани 26.1 тэрбум ам.долларын орлого олсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 48 хувиар өссөн үзүүлэлт ажээ. Харин цэвэр а

Япон сонсголын бэрхшээлтэй хүмүүст туслах үүднээс нэвт харагддаг амны хаалт бүтээжээ.

Японы амны хаалт үйлдвэрлэгч хамгийн том компани болох “Unicharm” коронавирусний цар тахал дэгдээд буй энэ үед сонсголын бэрхшээлтэй хүмүүст туслах үүднээс нэвт харагддаг амны хаалт бүтээжээ. Нэвт харагддаг, угааж хэрэглэх боломжтой энэхүү амны хаалт нь сонсголын бэрхшээлтэй хүмүүст б

Япон “COVID-19”-ийн “вакцины паспорт” танилцуулахаар төлөвлөж байна

Япон “COVID-19”-ийн вакцин хийлгэсэн хүмүүсийг олон улсад зорчихыг нь хялбаршуулах үүднээс “вакцины паспорт” танилцуулахаар төлөвлөж байна гэж тус улсын Засгийн газрын эх сурвалжууд мэдээлжээ. Энэхүү паспортыг ухаалаг гар утасны хавсралт хэлбэрээр гаргах төлөвтэй байгаа бө

АНУ Энэтхэгт 100 сая ам.долларын тусламж үзүүлнэ..

 Коронавирусний халдварт өвчний дэгдэлттэй тэмцэхэд нь зориулж АНУ Энэтхэгт ойрын өдрүүдэд 100 сая ам.долларын тусламж үзүүлнэ хэмээн Цагаан ордны мэдэгдэлд дурджээ. “Цар тахлын давлагаатай тэмцэж буй Энэтхэгийн ард түмэнтэй сэтгэл санаагаараа хамт гэдгээ илэрхийлж, яаралтай

Оросын тусламжийн хоёр дахь онгоц Нью-Делид газардлаа.

ОХУ-аас Энэтхэгт үзүүлж буй эмнэлгийн хэрэгслийн тусламжийг тээвэрлэсэн “Ил-76” онгоц хэдхэн минутын өмнө Нью-Дели хотод газарджээ. ОХУ-ын Онцгой байдлын яамны онгоц Индира Гандигийн нэрэмжит олон улсын нисэх буудалд газардсан байна. Оросын Онцгой байдлын яамнаас хоёр тээврийн онго

Корпорацийн залилан ба авлига-2021

Аж үйлдвэрийн салбар, хууль эрх зүйн тогтолцооноос үл хамааран аливаа бизнесийн үйл ажиллагаанд луйвар залилан, авлигын шинж тэмдэг оршиж байдаг. Компаниуд энэ эрсдэлд чиглэсэн томоохон арга хэмжээг хэрэгжүүлж байсан ч Ковид-19 цар тахлын улмаас энэ зарчим өөрчлөгдсөн. Цар тахлын улмаас ажилтнууд за

Японоос олдсон чулуужсан ясыг шинэ төрөл зүйлийн үлэг гүрвэлийнх гэж тогтоожээ.

Японы баруун нутгийн Хиого мужийн Авази арлаас 2004 онд олдсон үлэг гүрвэлийн чулуужсан яс шинэ төрөл зүйлийнх болохыг тус улсын судлаачид тогтоожээ. Үлэг гүрвэлийн доод эрүү, мөр болон бусад хэсгийн ясыг 72 настай цуглуулагч Кишимото Шинго Авази арлаас 2004 оны тавдугаар сард анх илрүүлж байжээ.

Японы парламент Бүс нутгийн эдийн засгийн иж бүрэн түншлэлийн хэлэлцээрийг баталжээ

Японы парламент өнгөрсөн оны 11 дүгээр сарын 15-нд байгуулсан Бүс нутгийн эдийн засгийн иж бүрэн түншлэлийн /RCEP/ хэлэлцээрийг баталжээ.   Энэхүү баримт бичиг нь хэлэлцээрт нэгдсэн орнуудын тал гаруй хувийнх нь парламент соёрхон баталсны дараа хүчин төгөлдөр болох юм. RCEP хэлэ

Аугаа эх орны дайнд ялалт байгуулсны 76 жилийн ойн цэргийн парадад 76 нисэх онгоц, нисдэг тэрэг оролцоно.

Аугаа Эх орны дайны ялалтын баярт зориулсан байлдааны машинуудын баг бүрэлдэхүүн оролцсон бэлтгэл сургуулилалт ОХУ-ын нийслэл Москва хотын Улаан талбайд мягмар гарагт болжээ. Энэ тухай ОХУ-ын Батлан хамгаалахын яам сэтгүүлчдэд мэдэгдэв. “Маршрут судлахаар механикжсан цувааны замаар явган өн

АНУ амны хаалт зүүх журмаа сулруулжээ

АНУ-ын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв “COVID-19”-ийн вакцинжуулалтад хамрагдсан хүмүүст зориулсан шинэ зөвлөмжийг мягмар гарагт танилцууллаа.Үүний дагуу вакцинжуулалтад бүрэн хамрагдсан хүмүүс гадуур явахдаа олон хүн цугласнаас бусад газарт амны хаалт зүүхгүй байж болно.&nb

“Time” сэтгүүл анх удаа хамгийн нөлөө бүхий 100 компанийн жагсаалтыг гаргажээ

Америкийн “Time” сэтгүүл анх удаа хамгийн нөлөө бүхий 100 компанийн жагсаалтыг гаргажээ. Шинэ жагсаалтад "урагш хөгжин дэвших чухал замыг тодорхойлоход тусалдаг" компаниуд багтсан гэж редакцын зөвлөл болон шинжээчид үзэж байна. Энэхүү жагсаалтыг гаргахдаа “ямар компани

Далай лам Энэтхэгт хандив өргөлөө

Сүүлийн үед Энэтхэгт цар тахлын аюул нэмэгтэж, олон хүн амь насаа алдаад байгаа билээ. Дээрхийн гэгээнтэн Энэтхэгийн Ерөнхий сайдын дэргэдэх Гамшгаас хамгаалах санд хандив өргөж, Энэтхэгийн Ерөнхий сайдад захидал илгээсэн байна. Дээрхийн Гэгээнтэн Далай Лам өнөөдөр илгээсэн захидалдаа &ldqu

АНУ бүрэн дархлаажсан иргэдэдээ гадуур амны хаалтгүй явахыг зөвшөөрлөө

АНУ-ын халдварт өвчинтэй тэмцэх төв байгууллага CDC (Centers for Disease Control and Prevention) өчигдөр гаргасан зөвлөмждөө коронавирусийн эсрэг вакцинжуулалтад бүрэн хамрагдсан иргэдэд амны хаалтгүй гадуур явахыг нь зөвшөөрчээ. Гэхдээ зөвхөн ганцаараа эсвэл адилхан вакцинжуулалтад бүрэн хамрагд

ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛ: Зэсийн үнэ 9500 ам.долларт хүрлээ.

Долларын ханш суларч, Чилийн нийлүүлэлттэй холбоотой болгоомжлолын улмаас зэсийн үнэ өсөж, 2011 оноос хойших хамгийн дээд ханшинд хүрчээ. “Comex” бирж дээр зэсийн долдугаар сард нийлүүлэх фьючерс хэлцлийн үнэ 0.94 хувиар өсөж, нэг фунт буюу 0.45 орчим кг 4.38 ам.доллар болсон байна.

Өмнөд Африкийн Калахари цөл дэх агуйгаас эртний хүмүүсийн ул мөр илрүүлжээ.

Израилын нийслэл Йерусалим хотын “Hebrew” их сургууль, Канадын Торонтогийн их сургуулийн судлаачид Өмнөд Африкийн Калахари цөл дэх агуйгаас эртний хүмүүсийн ул мөр илрүүлжээ. Африк хэлээр “гайхамшиг” хэмээх утга бүхий нэртэй агуйгаас гал, зэвсэг хэрэглэж байсан хамгийн эрт

Туркд 4-сарын 29-нөөс 5-сарын 17-ны хооронд хатуу хөл хорио тогтооно

Цар тахлын нөхцөл байдал даамжирч буйтай холбогдуулан 4 дүгээр сарын 29-нөөс 5 дугаар сарын 17-ны хооронд хөл хорио тогтооно хэмээн Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган Засгийн газрын хуралдааны дараа мэдэгджээ. “Дотоод хэргийн яамнаас гаргасан удирдамжид дурдагдсан албан байгууллагуудаа

Бразилын уурхайгаас зэс гаргадаг нян олджээ

Бразилын Пара мужийн зэсийн нэгэн уурхайгаас биологичид ер бусын бактерийн төрөл зүйл олжээ. Тэдгээр нь зэсийн байвангаар хооллож, цэвэр зэс гаргадаг гэнэ. Энэхүү нээлтийн ачаар үйлдвэрлэгчид хүдрээс зэс гаргаж авах хорт технологиос ангижрах боломжтой гэж эрдэмтэд “Science Advances” шинж

Дэлхийн даяар коронавирусний халдварын тархалт дээд цэгтээ хүрлээ.

Дэлхийн даяар коронавирусний халдварын тархалт цар тахал дэгдсэнээс хойш дээд цэгтээ хүрлээ гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ мэдээлжээ. Өнгөрсөн пүрэв гараг буюу дөрөвдүгээр сарын 22-ны өдөр дэлхий даяар анх удаа нэг өдөрт 900 мянга гаруй халдварын тохиолдол илэрсэн бөгөөд ДЭМБ-ын шин

Хамгийн аюулгүй орнуудын жагсаалтыг Сингапур тэргүүлж байна

Коронавирусний цар тахлын үед хамгийн аюулгүй улс орнуудын жагсаалтад Сингапур Шинэ Зеландын урд бичигдэж эхэллээ гэж “The New Zealand Herald” сонин “Bloomberg” агентлагийн судалгаанаас эш татан мэдээлжээ. Тус сонинд мэдээлж буйгаар, Сингапур иргэдээ богино хугацаанд эрчим