Их Британи Энэтхэг рүү эмнэлгийн тоног төхөөрөмж илгээжээ.
Коронавирусний халдварт өвчинтэй тэмцэхэд нь зориулж Их Британийн Засгийн газар Энэтхэг рүү эмнэлгийн тоног төхөөрөмж, тэр дундаа хиймэл амьсгалын аппарат илгээжээ.
Энэ тухай Их Британийн Гадаад хэргийн сайд Доминик Рааб “Twitter” хуудсандаа мэдэгдсэн байна.
