Монгол мэдээ

Ипотекийн 125 тэрбум төгрөгийн зээлийг энэ сард олгоно

Монголбанк зургадугаар сард 75 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг банкуудад хуваарилжээ. Холбогдох гэрээний дагуу банкууд эх үүсвэрээсээ 50 тэрбум төгрөгийг нэмэн, нийт 125 тэрбум төгрөгийн ипотекийн хөтөлбөрийн зээл олгож байна. Орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд энэ 

Ханх суманд 4,4 магнитудын хүчтэй газар хөдлөв

Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн Адуун гэдэг газар  6 дугаар сарын 17-ны өдрийн  8 цаг  41 минутад  4.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна.  Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас болон туха

НҮБ-ын Авлигын эсрэг конвенцийг баталснаас хойш өдгөө 187 улс нэгдэн ороод байна.

Авлигын эсрэг НҮБ-ын конвенцийн “Хэрэгжилтийг үнэлэх бүлэг”-ийн 12 дугаар удаагийн уулзалт энэ сарын 14-18-нд Австри Улсын Вена хотноо болж байна. Дэлхийн улс орнуудын удирдагч нар 2003 оны 12 дугаар сарын 9-нд Мексик Улсын Мерида хотноо НҮБ-ын Авлигын эсрэг конвенцийг баталснаас хойш

Чуулганаар Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 19, 20 дахь илтгэлийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 19, 20 дахь илтгэлийг хэлэлцэж байна. Илтгэлийг Хүний эрхийн үндэсний Комиссын  даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Хунан танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний К

Жолоодох эрхгүйгээр автомашин жолоодсон 47 зөрчил илрүүлэв

Энэ сарын 17-нд буюу өчигдөр Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төв нийт 270 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 189 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд хоёр, орон нутгийн замд 6 хүн гэмтэж, хоёр хүний амь

Хонконгийн Засгийн газраас “Бүс ба Зам-Монгол Улс” тэтгэлэгт хөтөлбөр бий болгоно

Монгол Улсаас БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгт суугаа Ерөнхий консул Г.Жаргалсайхан Хонконгийн Боловсролын нарийн бичгийн дарга Кевин Йеунгтэй энэ сарын 17-нд уулзав. Түүнчлэн уулзалтаар боловсрол, шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах тодорхой асуудлаар санал солилцлоо. Талууд цааш

Орон нутагт “Ковид-19” халдварын тохиолдол эрс нэмэгджээ

Сүүлийн өдрүүдэд “Ковид-19” халдварын тохиолдол хөдөө орон нутагт  эрс нэмэгдэж байгааг ЭМЯ-наас мэдээллээ. Өнгөрсөн хоногт орон нутагт халдварын 860 тохиолдол бүртгэгдлээ. Тодруулбал, Дархан-Уул аймагт 34, Орхон аймагт 76, Сэлэнгэ аймагт 5

Жирэмсэн, хөхүүл, 3 хүртэлх насны хүүхэдтэй ажилтан зайнаас ажиллаж болох заалт оруулахыг дэмжив.

Гурван парламент, таван Засгийн газар дамжин яригдсан Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг УИХ-аар өчигдөр хэлэлцэн,  эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ. Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх Ажлын хэсгээс б

Сайд С.Энхболдын өнгөн дээр салбар нь иргэдийнхээ эрүүл мэндтэй цуг дампуурлаа.

ЭМЯ тэрбумын төсөвт өртөгтэй тендерийг нэг хоногийн хугацаатай зарласан байжээ Дөрөвхөн сар болж байгаа Эрүүл мэндийн сайд С.Энхболдтой энэ яагаад хамааралтай вэ гэдгийг одоо тайлбарлана. Түүнийг ажлаа хүлээн авсан 2021 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр Монгол Улсад цар тахлын тохиолдол 1742 байлаа.

Нийслэлд 378 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлж байна

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал 2021 оны зургаадугаар сарын 17-ны өдөр цахимаар болж, Нийслэлийн Засаг даргын эрх шилжүүлсэн захирамжийн хүрээнд зохион байгуулж буй нийт худалдан авах ажиллагааны явцын талаар тайлагналаа. 2021 онд эрх шилжүүлсэн 79 захирамжаар долоон салбарын 378 төсөл арга

Шинжилгээгээр коронавируст халдварын 2746 тохиолдол шинээр бүртгэгдлээ.

Эрүүл мэндийн яамнаас коронавирусний халдварын нөхцөл байдлын мэдээллийг хүргэж байна. (2021.06.18, 11:00 цаг) Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 2746 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд нийт халдварын тоо 88516 болж байна. Мөн хугацаанд ковидын улмаас 37-95 на

Зөвшөөрлийн тухай хуулийн нэгтгэсэн төслийн хэлэлцүүлэг болно.

Улсын Их Хурлын даргын тогтоолоор байгуулагдсан ажлын хэсэг болон Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим хамтран Зөвшөөрлийн тухай хуулийн нэгтгэсэн төслийн талаарх хэлэлцүүлгийг өнөөдөр /2021.06.18/ 14.00 цагт  зохион байгуулах аж. МҮХАҮТ-д болох уг хэлэлцүүлэг танхим болон цахим хэлб

Яаралтай тусламж, үйлчилгээ үзүүлэх явуулын амбулатори ажиллаж байна.

Коронавируст халдварын үед зөвлөгөө мэдээлэл өгөх нэгдсэн лавлах 119 төвийн үйл ажиллагааг өргөжүүлэх Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу ЭМЯ-ны дэргэд Эмнэлзүйн зөвлөгөө өгөх хоёрдугаар шугам ажиллаж эхэллээ. 119 лавлах төвийн 1 дүгээр шугам нь Улсын онцгой комиссын дэргэд байрлаж байгаа бөгө

Эцэг, эхийн зөвшөөрлөөр 16-17 насны хүүхдүүдийг дархлаажуулж эхэллээ.

Эрүүл мэндийн сайдын тушаалаар 2021 оны зургаадугаар сарын 17-оос эхлэн 16-17 насны хүүхдүүдийг дархлаажуулалтад хамруулж эхэллээ. Дархлаажуулалтад хамрагдах хүүхдүүдэд Файзер вакцин хийх юм. Ингэхдээ тухайн хүүхдийн эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрлөөр, сайн дурын үндсэн дээр вакцинжуулалтад ха

БНХАУ ард иргэдээ ГУРВАН ТУНТ вакцинд хамруулж эхэлжээ

БНХАУ КОВИД-19-ийн гурван тунт  вакциныг гадаад зах зээлд гаргахаар үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд энэ нь нэг болон  хоёр тунт вакцинаас илүү үр дүнтэй гэж тус улсын шинжээчид үзэж байгаа ажээ. Уг вакциныг БНХАУ-ын Шинжлэх ухааны академийн микробиологийн хүрээлэнд (CAS) бүтээж

УИХ-ын гишүүн асан Б.Ундармааг шүүх хурал болно.

Улсын Дээд шүүхэд УИХ-ын гишүүн асан Б.Ундармаад холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр /2021.06.18/ болно.  Б.Ундармаа нь УИХ-ын гишүүн байх хугацаандаа бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, ЖДҮХС-аас өөрийн хамаарал бүхий “Доктор мэйж” компанидаа 800 сая т

Сэлбэ дэд төвийн барилга угсралтын ажил 86 хувьтай байна.

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал өчигдөр /2021.06.17/ цахимаар болж, хэд хэдэн асуудлыг хэлэлцлээ.  ДЭНЖИЙН МЯНГА ДЭД ТӨВД 13, СЭЛБЭ ДЭД ТӨВД 14 ДУЛААН ДАМЖУУЛАХ ТӨВ БАЙГУУЛНА Хурлын эхэнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “Дэнжийн мянга, Сэлбэ дэд төви

100 сая төгрөгийн шагналын сантай тойргийн барилдаан өнөөдөр эхэлнэ.

Монголын үндэсний бөхийн холбооноос “Үндэсний бөх - Үнэт өв” тойргийн барилдааныг зохион байгуулах гэж байгаа бөгөөд тус барилдаан өнөөдрөөс 25-ны хооронд болно. Ардын хувьсгалын түүхт 100 жилийн ойг угтан дэлхий нийтийг хамарсан аюулт өвчин тахал газар авч, айдас түгшүүртэй байгаа эн

Хязгаарлалт тогтоосон аймаг, сумдын мэдээлэл

Коронавируст халдварын тархалт нэмэгдэж, шинэ голомтууд үүсч байгаатай холбогдуулан 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар 19 аймгийн 125 сум иргэдийн зорчих хөдөлгөөн, төрийн болон хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоогоод байна. Тодруулбал, 1. Архангай аймгийн 6 сум бу

Олимпын эрхийн төлөө сорилго барилдаан болно.

“Чемпионс” /Champions/ бэлтгэлийн баазад 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдөр "Токио 2020" зуны олимпын наадамд жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 60 кг жинд Д.Амартүвшин, Л.Өнөболд нарын хэн нь эх орноо төлөөлөн оролцохыг халз барилдуулан шалгаруулах сорилго барилдаан болно. Энэхүү б

Шинжилгээний цэгүүдэд халдвар тархах эрсдэл өндөр байна.

-Иргэд өглөөний таван цагаас эхлэн дугаарлаж байж ковидын шинжилгээ өгч байлаа- Өчигдрийн мэдээгээр 2642 хүнээс коронавирусний халдвар илэрч, Монгол Улсын хэмжээнд нийт халдварын тоо 88577 боллоо. 37-95 насны 11 хүн нас барж, ковидын шалтгаант нас баралт  400-д хүрэв. Өдөр бүр 10, 10-аа

Т.Аюурсайхан: Хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулахад анхаарна.

УИХ-ын дэд дарга, УИХ дахь Монгол-Туркийн парламентын бүлгийн дарга Т.Аюурсайхан өчигдөр (2021.06.17) Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зафер Атешийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан ноён Зафер Атешийг Бүгд Найрам

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд

Өчигдөр буюу 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдөр нийслэлийн хэмжээнд дархлажуулалтын I тунд 1395, II тунд 2369, нийт 3764 иргэнийг хамруулжээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш мөн өдрийн байдлаар нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 101 хувь буюу 966.083 нь I тунд, 89.2 хувь буюу 850.921 нь II тунд хамр

ӨРНИЙН ЗУРХАЙ: Нумынханд маш таатай өдөр

Хонь Өдрийн эхний хагаст таны сэтгэл хөнгөн, баяр хөөртэй байх болно. Энэ цаг хугацаанд ажил үйлсээ бүтээ. Үдээс хойш томоохон худалдан авалт, аялал, зугаалгад таатай байна. Үхэр Асуудал таны хажуугаар өнгөрч байна. Дайсан тань гэрэлд гарч ирнэ. Үнэнийг ойлгох өдөр. Бүтээлч бай. Магадгүй та

ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулвал нас уртасна

ЗУНЫ ДУНД ХӨХ МОРЬ САРЫН НЭГ ЦАГААН МЭНГЭТЭЙ УЛААГЧИН ТАХИА ӨДӨР Аргын тооллын: 2021.06.18, Баасан гараг Билгийн тооллын: Билгийн тооллын 8, Харцага одтой, улаагчин тахиа өдөр. Үс засуулвал: Нас уртасна. Наран ургах, шингэх: 04.53-20.54 Барилдлага: Үл тохирох    Ш

Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн зүүн хагаст салхитай, сэрүүхэн байна. 2021 оны 06 дугаар сарын 18-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орн

“E-Mongolia”-аас ХХААХҮ-ийн салбарын 76 төрлийн үйлчилгээг авах боломжтой

Иргэд, олон нийт төрийн үйлчилгээг шуурхай, хялбараар авах боломжийг бүрдүүлсэн E-Mongolia цахим системд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын 76 төрлийн үйлчилгээ байршиж байна. Та бүхэн доорх төрлийн үйлчилгээг цаг алдалгүй цахимаар авах боломжтой. Хүнсний үйлдвэрлэлийн 30 төрлийн үйл

Үндэсний спортын холбоод хамтран маргааш хэвлэлийн бага хурал хийнэ

Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос Үндэсний их баяр наадмыг нийслэлд цахимаар зохион байгуулж, аймаг, сумдын баяр наадмыг тэмдэглэхгүй байхаар шийдвэрлэсэнтэй холбогдуулан үндэсний спортын холбоод маргааш хэвлэлийн бага хурал зарлалаа. Тодруулбал, Монголын үндэсний бөхийн холбоо,

Отгонтэнгэр хайрхныг зорихгүй байхыг онцгойлон анхааруулж байна

Тус аймагт сүүлийн өдрүүдэд коронавирусний халдварын тохиолдол эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан сум бүр нөхцөл байдалтайгаа холбогдуулан иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлаад байна. Тухайлбал Отгон сумын Засаг даргын захирамжаар 06 сарын 30-ны өдөр хүртэл тус сумаас орох, гарах хөдөлгөөнийг хязгаа

Халиун бугыг агнан мах, эд эрхтэнг тээвэрлэж явсан гэмт хэргийг илрүүллээ

Булган аймаг дахь цагдаагийн газрын Экологийн асуудал хариуцсан алба хаагчид тус аймгийн Хутаг-Өндөр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр Айрган нуур гэх газарт 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Монгол Улсын ховор амьтны жагсаалтад бүртгэгдсэн халиун бугыг агнасан гэмт хэргийг иргэн Д үйлдсэн болохы