Монгол мэдээ

Д.Сумъяабазар: Дулааны шугам, сүлжээн дээр газар олгодог асуудлыг цэгцэлнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар "Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК-ийн хамт олонтой уулзаж, санал солилцлоо. Уулзалтын эхэнд тус компанийн дарга Г.Баярсайхан өвлийн бэлтгэлээ базааж, зуны засварын ажлуудыг хуваарийн дагуу хийж байгаагаа онцолсон юм.

Бүрэн тунд хамрагдаад 14 хоносон бол орон нутаг руу чөлөөтэй зорчино

Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь иргэдэд 24 цагийн турш тасралтгүй мэдээлэл өгч, шуурхай үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. Тус дугаарт тавдугаар сарын 21-23-ны өдрүүдэд иргэдээс нийт 658 дуудлага ирлээ. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 16 секунд, иргэнтэй ярьсан дунд

Шадар сайд С.Амарсайхан Дундговь аймгийн малчдын нөхцөл байдалтай танилцав

Монгол Улсын Шадар сайд, улсын Онцгой комиссын дарга С.Амарсайхан 5 дугаар сарын 22-нд Дундговь аймагт ажиллаж, тус аймгийн малчдын төлөөлөлтэй уулзлаа. Тус аймгийн хэмжээнд хаваржилт хүндэрч, 3 дугаар сарын 14-нөөс хойш хэд хэдэн удаагийн давтамжтай хүчтэй шороон болон цасан шуурга шуурч, малчид

УГТЭ далд хэлбэрийн хэм алдагдлыг оношлох 7 хоногийн холтер шинжилгээг үйлчилгээндээ нэвтрүүлжээ.

Улсын гуравдугаар төв эмнэлэг 2021 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн далд хэлбэрийн ховор тохиолдох хэм алдагдлыг оношлох зорилгоор 7 хоногийн холтер шинжилгээний технологийг зүрхний хэм судлалын өдөр тутмын эмнэлзүйн тусламж үйлчилгээндээ нэвтрүүлэн ашиглаж эхэллээ.  Энэ нь 7

ГССҮТ орчин үеийн 64 зүслэгтэй компьютерт томографийн аппаратыг суурилуулжээ.

ГССҮТ-д Герман улсын "SIEMENS HEALTHINEERS" үйлдвэрлэгчийн 64 зүслэгтэй Somatom go.Up загварын компьютерт томографийн аппаратын угсралт, суурилуулалтын ажил хийгдэж 2021 оны тавдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн олон улсын жишигт нийцсэн эмнэлгийн тоног төхөөрөмжийг оношилгоо, шинжилгээн

Барилгын ажлын явцад гарч болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэхийг үүрэг болголоо.

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Улаанбаатар дулаан сүлжээ” ТӨХК-иас цахимаар зохион байгууллаа. Шуурхай зөвлөгөөний эхэнд Хотын даргын өнгөрсөн долоо хоногт өгсөн үүрэг, даалгаврын биелэлтийг НЗДТ

Н.Төгсцогтын шинэ чансаа

Мэргэжлийн боксын vRINGe.com сэтгүүлийн газраас шинэ чансаагаа танилцууллаа. Хагас хөнгөн жинд (57,2 кг) манай тамирчин Н.Төгсцогт наймдугаар байрнаас долоод дэвшжээ. Их Британийн Жеймс Диккенс эхний 10-т орж ирсэн бол сүүлийн үед тэмцээнд ороогүй Хятадын Сю Чхань дөрөвдүгээр байрнаас бууж, эх

Худалдаа, үйлчилгээний байгууллагын 90 хувь нь нээгдээд байна.

Тавдугаар сарын 22-ноос есөн худалдааны төв үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Мөн зарим аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг нээснээр худалдаа, үйлчилгээний байгууллагын 90 хувь нь нээгджээ. Тэдгээрийн халдвар, хамгааллын дэглэмд хэрхэн хяналт тавьж байгаа талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захи

Тээврийн хэрэгслээр зорчигчдод тавигдах шаардлага, хүлээх үүрэг

Архангай, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дархан-Уул Шарын гол, Дорнод, Дундговь, Орхон, Завхан, Төв Аймаг, Увс, Хэнтий, Хөвсгөл, Өвөрхангай аймаг болон нийслэл хооронд зорчих иргэдийн хөдөлгөөнийг халдвар хамгааллын дэглэмийг сахиулж, “Зорчигч тээврийн үйлчилгээг зохион байгуулах түр журам&rd

Шинжилгээгээр коронавируст халдварын 630 тохиолдол бүртгэгдлээ

 Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт 5849 хүнд хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 630 тохиолдол бүртгэгдлээ.  Шинэ тохиолдлын 581 нь нийслэлд, хөдөө орон нутагт 49 тохиолдол бүртгэгджээ. Тодруулбал, Орхон аймагт 5, Сүхбаатар аймагт 15, Төв аймагт 3, Өвөрхангай аймагт&

Эрүүгийн 314 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ.

Прокурорын байгууллага 2021 оны 5 дугаар сарын 17-ноос 21-ний өдрүүдэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан 148 гомдол, хүсэлтийг шийдвэрлэж, мөрдөгч болон зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 409 даалгавар бичгээр өгсөн байна. Г

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ: У.Хүрэлсүх нэр дэвшигчийн үнэмлэхээ гардлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн сурталчилгаа өнөөдрөөс /2021.05.24/ албан ёсоор эхэлж байна. Сонгуулийн ерөнхий хорооноос  сурталчилгаа албан ёсоор эхэлж байгаатай холбогдуулан МАН-аар нэр дэвшигч У.Хүрэлсүхэд үнэмлэхийг нь гардуулж өглөө.  Энэ үеэр нэр дэвшигч У.Хүрэлсүх

ОХУ-д коронавирусний халдвар авсан хүний тоо таван саяд хүрлээ.

ОХУ-д коронавирусний халдвар авсан нийт хүний тоо 5 001 505 хүрчээ. Сүүлийн нэг хоногт халдварын тохиолдол 8951-ээр нэмэгдсэн байна. Тува, Камчатк, Хабаровск, Адыгея, Умард Осетия-Алания-д халдварын тархалт бага байна. Өнгөрсөн 24 цагт нийт 7297 хүн эдгэрч, нийт эдгэрсэн хүний тоо 4 617 762 бо

Өглөөний жишиг гудамж байгуулах төслийг дахин шинэчилнэ.

Өглөөний Улаанбаатар” төслийн хүрээнд нийслэлд жишиг гудамж байгуулахаар төлөвлөжээ. “Өглөөний гудамж” нь үнэгүй WiFi-тай бөгөөд өглөөний 6.00-9.00 цагийн хооронд дугуйн болон бусад эко тээврийн хэрэгслийг дэмжих, урлаг, спортын үйл ажиллагаанд

Ж.Бат-эрдэнэ, Л.Мөнхбаатар нар улс төрийн томилгоог цэгцлэх хуулийн төсөл санаачлав.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Л.Мөнхбаатар, Г.Тэмүүлэн нар улс төрийн албан тушаалтнуудад тодорхой шалгуур тавьж томилдог болох хуулийн төсөл санаачилжээ. Энэ хүрээнд  Төрийн албаны  хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьсан. Төрийн албан хаагч

Н.Ууганбаяр: "Гэрэгэ киоск" систем ашиглан Гадаадын иргэн, харьяатын 66 төрлийн үйлчилгээг авах боломжтой.

Гадаадын иргэн, харьяатын газраас Монгол Улсад зорчигч гадаадын иргэний бүртгэл, мэдээллийг сайжруулах, төрийн үйлчилгээг түргэн шуурхай, чирэгдэлгүй хүргэх зорилгоор цахим төлбөрийн "Гэрэгэ киоск"-ийг үйлчилгээндээ нэвтрүүлсэн байна. Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяртай э

12 дугаар анги төгсөгчдөд мэргэжлийн сэтгэл зүйчид зөвлөгөө өгнө.

“Ковид-19” халдварт цар тахлын үед ЕБС-ийн 12 дугаар анги төгсөгчдөд шалгалтын өмнөх стресс менежмент, сэтгэл зүйн бэлтгэлд дэмжлэг үзүүлэх зорилгоор мэргэжлийн сэтгэл зүйчид өнөөдрөөс эхлэн фэйсбүүк чатбокс үйлчилгээг ашиглан зөвлөгөө өгөхөөр боллоо. Та сэтгэлзүйн зөвлөгөөг мэргэжлий

Хөрөнгийн биржид өнгөрсөн 7 хоногт 5.3 сая хувьцаа арилжив.

Монголын Хөрөнгийн биржид өнгөрсөн 7 хоногт 5 удаагийн үнэт цаасны арилжаа болж, нийт 2,816,043,308.71 төгрөгийн арилжаа хийв. Хувьцааны хоёрдогч зах зээлийн энгийн арилжаагаар: нийт 53 компанийн 5.3 сая хувьцаа 2,716,072,383.98 төгрөгөөр арилжжээ. Өнгөрсөн 7 хоногт компанийн  бондын хоё

Л.Энх-Амгалан сайдын БИЕД ХАЛДАХЫГ ЗАВДСАН этгээдийг цагдан хорьжээ.

УИХ-ын гишүүн, Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалангийн биед халдсан хэрэг өнгөрсөн баасан /2021.05.21/ гарагт гарсан билээ. Тодруулбал, түүн рүү 37 настай, эрэгтэй С гэгч этгээд хутга барьж дайрч, танхайрсан байдаг.   Тэгвэл сэжигтэн С-д эрүүгийн хэрэг үүсгэж, ШШГЕГ-ын харьяа Ца

Байгалийн гамшигт өртсөн 15 өрхөд иж бүрэн гэр олгов.

Өвөрхангай аймгийн хэмжээнд өнгөрөгч гуравдугаар сарын 13, 14-ний өдрүүдэд болсон хүчтэй цасан болон шороон шуурганы улмаас орон гэргүй болсон иргэдэд хүмүүнлэгийн тусламж үзүүллээ. Энэ хүрээнд гэр нь нурж орон гэргүй болсон 15 өрхөд иж бүрэн гэр, тус бүр 4 ширхэг хөнжил, 4 ширхэг гудас, гал

Улсын хэмжээнд 18 сая мал төллөжээ

Улсын хэмжээнд 18 сая мал төллөж, төл бойжилт 96 хувьтай байна. 2021 оны тавдугаар сарын 21-ний байдлаар төллөвөл зохих 24 сая эх малын 18.1 сая буюу 73.6 хувь нь төллөөд байна. Бүсээр нь авч үзвэл, баруун бүсэд 83.2, хангайн бүсэд 71.7, төвийн бүсэд 65.6, зүүн бүсэд 79.2 хувьтай мал төллөлт үргэлж

Налайх, Багахангай дүүргийн шүүхийн байрнаас ХАЛДВАР ИЛЭРЧЭЭ .

Багахангай, Налайх дүүргийн Эрүү, Иргэний хэргийн анхан шатны шүүхийн байрнаас халдварын сэжигтэй тохиолдол илэрчээ. Тиймээс уг шүүхийн үйл ажиллагааг түр хугацаанд зогсоож, шүүгч ажилчдыг гэрт нь тусгаарлаж, шинжилгээнд хамруулж эхэлсэн байна. 

Энхийг сахиулагчид хоёр алба хаагчийг гэртэй болголоо.

Онцгой байдлын байгууллагаас Бүгд найрамдах Өмнөд Судан улсад явагдаж буй НҮБ-ын Энхийг сахиулагч “UNMISS” ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний IX мотобуудлагын батальоны бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгээд ирсэн алба хаагчид мөр зэрэгцэн ажиллаж байгаа хоёр алба хаагчийг гэртэй болголоо.

Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн үнэмлэхийг гардуулна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн үнэмлэхийг СЕХ өнөөдөр 10.30, 11.40, 12.10 цагт гардуулна. Ингэснээр нэр дэвшигчид сурталчилгаагаа албан ёсоор эхлэн санал авахаас 24 цагийн өмнө буюу ирэх сарын 7-ны 23.59 цагт дуусах юм. СЕХ-ны энэ сарын 7-ны хурлаар Монгол Улсын Ерөн

Улаанбаатарт өнөөдөр дархлаажуултын суурин 57, явуулын 5 цэг ажиллана.

Нийслэлийн хэмжээнд 2021 оны тавдугаар сарын 23-ны өдөр нийт I тунд 970, II тунд 10867, нийт 11837 иргэнийг дархлаажуулалтад хамруулжээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 98.6 хувь буюу 939723 нь I тунд, 61.9 хувь буюу 590454 нь II тунд хамрагдаад байгаа аж. Харин

УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгүүд өнөөдөр хуралдана

УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгийн өнөөдрийн /2021.05.24/  хуралдааны тов, хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулж байна. НЭГ. УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Их Монгол” танхимд; Улсын Их Хурал дахь

Ерөнхийлөгч Х.Баттулга "МИАТ" ТӨХК-ийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнав.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, “МИАТ” ТӨХК-ийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГТ: “Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны

Энэ долоо хоногийн өрнийн зурхай

Хонь Хонины ордны бизнесменүүд энэ долоо хоногт хэцүү шалгууруудтай нүүр тулах бололтой. Гэхдээ зөв зүйлдээ цаг гаргаж, хичээн ажиллаж чадвал таны шаргуу хөдөлмөрийн үр дүн ойрхон байна. Чадварлаг ажилтан хонины ордныхон энэ долоо хоногт гэрээсээ хол ажиллаж магадгүй. Боломжийг ашиглан

ДОРНЫН ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ хэмээжээ.

Өнөөдөр аргын тооллын 2021 оны тавдугаар сарын 24. Даваа гараг. Билгийн тооллын XVII Жарны “Цөөвөр” хэмээх Цагаагчин төмөр үхэр жилийн Зуны тэргүүн харагчин могой сарын 13. Сумъяа гараг. Салхины эх одтой, найман цагаан мэнгэтэй, хар бич өдөр. Өдрийн наран 5 цаг 04

Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан

Малчид, иргэд, тээвэрчид, тариаланчдын анхааралд: Өнөөдөр Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын хөндийгөөр нойтон цас орж, говь, тал хээрийн нутгаар салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна. 2021 оны 05 дугаар сарын 24-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Хур тунадас: Нутги