Монгол мэдээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК бонд гаргах хүсэлтээ Хөрөнгийн биржид хүргүүллээ.

“Эрдэнэс Таван толгой” компани хоёр их наяд төгрөг хүртэлх төгрөгийн болон ам.долларын бонд гаргах хүсэлтээ Монголын Хөрөнгийн биржид хүргүүллээ. Хүсэлтийг Монголын Хөрөнгийн бирж, Санхүүгийн зохицуулах хороо хянаж, холбогдох зөвшөөрөл гарснаар арилжааны захиалга эхэлнэ. Стратеги

Д.Сумъяабазар: Вакцинжуулалтын ажлыг эрчимжүүлэх хэрэгтэй.

Нийслэлийн Онцгой комисс болон дүүргийн Онцгой комиссын удирдлагууд хуралдаж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар үүрэг, чиглэл өглөө. Тухайлбал, дүүргийн удирдлагууд хийж, хэрэгжүүлж буй ажлаа иргэдэд ойлгомжтой байдлаар цаг тухай бүрд нь мэдээлэх, цар тахлын эсрэ

Өнөөдөр дараах зургаан салбарын 15800 хүнийг вакцинд хамруулна.

Өнөөдрөөс өргөн хүрээний вакцинжуулалт эхэлж, 15800 хүнийг вакцинжуулалтад хамруулна гэж Эрүүл мэндийн сайд С.Энхболд өчигдөр мэдээлсэн. Үүнд: Улаанбаатар цахилгаан түгээх станц, орон сууц, Хил хамгаалах ерөнхий газар, төрийн үйлчилгээний компани, Цэвэрлэх байгууламж, ДХИС гэх мэт ба

Өнөөдөр коронавирус илрүүлэх шинжилгээ авах цэг, байршил

Нийслэлийн хэмжээнд өнөөдөр /2021.03.09/ дараах цэгүүдэд коронавирусийн халдвар илрүүлэх PCR шинжилгээг авна.  Дүүргүүдэд нийт 17 шинжилгээний цэг ажиллах бөгөөд цаг авсан иргэдэд үйлчлэх юм. Шинжилгээний цэгүүд 09:00-17:00 цагт ажиллана.

ӨРНИЙН ЗУРХАЙ: Мэлхийнхэн дур булаам байна.

Хонь Энэ өдөр гэрээ хэлэлцээнд гарын үсэг зурахад хянамгай ханд. Бизнес ажил хэвийн болох төлөв байна. Найз нөхдийн тусламж дэмийг ав. Таны ажил үр дүн муутай байгаа нь дан ганц гадны нөлөө бус хамтрагч, ажилчдаас тань шалтгаалж байна. Өнөөдөр хуучин аргууд тус болохгүй тул уран сэтгэмжээ ашигла.

Дорнын зурхай

Улаан луу өдөр Аргын тооллын: 2021-03-09, Мягмар гараг Наран ургах шингэх: 07:17-18:48 Үс засуулбал: Үс засуулахад амгалан жаргалантай сайн. Гэвч нохой, бич, тахиа, могой, морь жилтнээ муу цээрлэвэл зохилтой. Барилдлага: Түлэхийн -Билгийн тооллын 26, улаан луу, элдэв тэнгэртэн-20 од,

Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан байна. 2021 оны 03 дугаар сарын 09-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хөвсгөлийн уулархаг нутгаар нойтон цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар

Л.Оюун-Эрдэнэ: Хэнийг ч хүчээр ялладаггүй, ялаас чөлөөлдөггүй байх ёстой

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах энэ өдөр Засгийн газар ээлжит бусаар хуралдан С.Зоригийн хэрэгт буруутгагдан ял эдэлж байгаа Т.Чимгээ нарын хэргийг шүүн таслах явцад эрхийг нь зөрчиж, хүчээр хэрэг хүлээлгэсэн  байж болзошгүй баримттай танилцсан байна. Үүний дараа Ерөнхий сайд Л.Оюун-

Т.Чимгээ анх удаа хэвлэлийнхэнтэй уулзлаа

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргээр Т.Чимгээ нарын гурван хүнд ялын дээд хэмжээг оноосон байдаг. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /2021.03.08/ ШШГЕГ-ын харьяа хорих 401 дүгээр ангийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, ялаа эдэлж байгаа Т.Чимгээтэй уулзсан. Түү

Т.Чимгээгийн уух зүйлд ХАР ТАМХИ хийж, НҮЦГЭН ЗУРГИЙГ нөхөр рүү нь явуулсан

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн гэх үндэслэлээр Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт гурван шатны шүүхээс ялын дээд хэмжээг оноосон билээ. Тэгвэл Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /2021.03.08/ ШШГЕГ-ын харьяа хорих 401 дүгээр ангид очиж, ялтан Т.Чимгээтэй уулзл

Л.Оюун-Эрдэнэ: Т.Чимгээд ял тулгасан бичлэгийг Засгийн газар ил болгоно

Т.Чимгээд ял тулгаж эрүүдэн шүүсэн байж болзошгүй дүрс бичлэгийг лхагва гарагийн Засгийн газрын хуралдаанаар нууцаас гаргаж олон нийтэд ил болгоно хэмээн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр мэдээлэв.  "Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр"-ийг тохиолдуулан Мо

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Ази, Номхон далайн бүс нутгийн хэлэлцүүлэгт оролцлоо

Олон улсын эмэгтэйчүүдийн өдрийг тохиолдуулан НҮБ-ын Ази, Номхон далайн Эдийн засаг, нийгмийн комисс болон НҮБ-Эмэгтэйчүүд байгууллага хамтран өнөөдөр Ази, Номхон далайн бүс нутгийн хэлэлцүүлэг зохион байгууллаа. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг тус хэлэлцүүлгийн нээлтэд үг хэлж, мэндчилгээ

Эмэгтэйчүүдийн өдрөөр эмэгтэй гишүүд хуулийн төсөл өргөн барилаа

УИХ-ын эмэгтэй гишүүд Д.Сарангэрэл, С.Одонтуяа, М.Оюунчимэг, А.Адъяасүрэн, П.Анужин, Б.Баярсайхан, Х.Булгантуяа, Б.Жаргалмаа, Г.Мөнхцэцэг, Ц.Мөнхцэцэг, Д.Өнөрболор, Б.Саранчимэг, Ч.Ундрам нар Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр Хүүхэд хамгааллын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ту

Ерөнхийлөгч Х.Баттулга Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэндчилгээ дэвшүүллээ

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН МЭНДЧИЛГЭЭНД: “Монголын бахархал болсон эхчүүд, эмэгтэйчүүддээ Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн халуун мэндийг хүргэж, амжилт, сайн сайхан бүхнийг ерөөе. Энэ өдрийг тэмдэглэх уламжлалт хандлага, агуулга нь монгол бүсгүйчүүдийн нийгмийн байдал, э

Зөөвөрлөгдөж ирсэн тохиолдол ГУРВААР нэмэгдэж, 421 боллоо

Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2021.03.08/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ хийлээ. Өнгөрсөн хоногт халдварын 108 тохиолдол бүртгэгджээ. Үүнээс гурван тохиолдол нь зөөвөрлөгдөж ирсэн бол 105 тохиолдол нь Улаанбаатар хотод бүртгэгджээ.  Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарг

Дэлхийд хоногт дунджаар 7 сая 650 гаруй мянган хүн дархлаажуулалтад хамрагдаж байна.

Дэлхийд хоногт дунджаар 7 сая 650 гаруй мянган хүн дархлаажуулалтад хамрагдаж байна. Энэ хурдаар явбал хоёр тунт вакцинаар дэлхийн нийт хүн амын 75%-ийг дархлаажуулахад дөрвөн жил шаардлагатай тооцоо гарчээ.  100 хүн тутамд 95.4 тун вакцин зарцуулсан үзүүлэлтээрээ Израил Улс дэлхийд тэргүүлж

"Анна Каренина" жүжиг үзсэн иргэдийг шинжилгээнд хамруулна

"Анна Каренина" жүжиг үзсэн хүмүүсийг энэ сарын 9, 10-нд 09.00-17.00 цагийн хооронд УДЭТ-т очиж PCR шинжилгээ өгөхийг ЭМЯ-ны ахлах шинжээч Д.Нарангэрэл өнөөдөр оройны УОК-ын Шуурхай штабын хэвлэлийн хурлын үеэр уриалав. УДЭТ-ын "Анна Каренина" жүжгийн уран бүтээлч, ажилчин бол

УДЭТ-ын 119 хүний шинжилгээнээс 54-өөс нь халдвар илэрчээ

Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2021.03.08/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ хийлээ. Өнгөрсөн хоногт халдварын шинжилгээг 13269 хүнд хийжээ. Үүнээс 108 хүний шинжилгээнээс халдвар илэрсэн нь батлагдсан байна. Тэдний 54 нь Улсын драмын эрдмийн театрын жүжигчин, ажилчид байгаа аж. Харин 49 хүн эдгэрч, э

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 401-р ангид очиж, ялтан Т.Чимгээтэй уулзаж байна.

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн гэх үндэслэлээр Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт гурван шатны шүүхээс ялын дээд хэмжээг оноосон билээ. Тэгвэл Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /2021.03.08/ ШШГЕГ-ын харьяа хорих 401 дүгээр ангид очиж, ялтан Т.Чимгээтэй уулзаж

PCR шинжилгээгээр 108 хүнээс коронавирус илэрчээ

 А.Амбасэлмаа: "Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 13269 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 108 хүний шинжилгээнээс халдвар илэрлээ. Тэдний гурав нь тусгай үүргийн онгоцоор ирсэн. Үлдсэн 105 тохиолдол нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Уг 105 тохиолдлын 54 нь драмын театрын уран бүтээлч, ажилчин байна

ОУХМ Ц.Цогтбаатар алт, Б.Ганхайч, Н.Дагвасүрэн нар шагналт байр эзэллээ.

IJF буюу Олон улсын жүдогийн холбооноос зохион байгуулж буй олимпын эрхийн оноо олгох Ташкентын Гранд Сламын хоёр дахь өдрийн барилдаан өчигдөр өндөрлөлөө. Тэмцээний хоёр дахь өдөр Монгол Улсаас ОУХМ Б.Ганхайч, Ц.Энхчимэг, Ц.Цогтбаатар, гавьяат тамирчин Г.Одбаяр, Саид Моллаей, Н.Дагвасүрэн нар өр

АН-ын даргад нэр дэвшээд байсан О.Алтангэрэл нэрээ татжээ.

АН-ын Дотоод сонгуулийн хороо өчигдөр (2021.03.07) хуралдаж, намын даргын сунгаанд нэр дэвшүүлсэн 19 гишүүний материалын бүрдлийг авч хэлэлцсэн. Тус намын даргад өрсөлдөхөөр материалаа ирүүлсэн 19 гишүүнээс 16 хүний бичиг баримтыг  шаардлага хангасан гэж үзсэн ба хоёр гишүүний материа

ОУХМ Төмөр-Очирын Тулга мөнгөн медаль хүртэв.

Дэлхийн чансааны оноо олгох Маттео Пелликонегийн нэрэмжит А зэрэглэлийн олон улсын тэмцээн гуравдугаар сарын 3-7-нд Италийн нийслэл Ромд боллоо. Энэхүү 26 дахь удаагийн уламжлалт тэмцээнд өсвөр үе болон 23 хүртэлх насны Азийн аварга, Тахтийн цомын аварга, үндэсний шигшээ баг, “Хүч” сп

Б.Бат-Эрдэнэ АНУ-д коллежийн хошой аварга болов

Чөлөөт бөхөөр дэлхийд тэргүүлэгч орнуудын нэг АНУ-ын их, дээд сургууль, коллежийн “NAIA” дивизионд Небраска мужийн Грит хотын “Доан” коллежийн 3 дугаар дамжааны оюутан Болдмаагийн Бат-Эрдэнэ 63.96 кг жинд таван барилдан давж аварга болов. Түүний хувьд өнгөрсөн жил тус тэмц

Б.Гончигсүрэн хүрэл, Л.Отгонбаатар тавдугаар байрт шалгарлаа.

Жүдо бөхийн олимпын эрхийн оноо олгох Ташкентын Гранд Сламын сүүлийн буюу гурав дахь өдрийн барилдаан өчигдөр болж өндөрлөлөө. Эрэгтэй -100 кг-ын жинд ОУХМ Л.Отгонбаатар хүрэл медалийн төлөө Узбекистаны Музаффарбек Туробоевт ялагдсанаар шагналт тавдугаар байранд орж, олимпын эрхийн оноогоо ахиулл

Х.Нямбаатар: Оюутолгойн хөрөнгө оруулагч болон Монголын эрх ашгийг тэнцвэржүүлж гэрээг шинэчилнэ

Оюутолгой төслийн гадны хөрөнгө оруулагч тал болон Монгол Улсын эрх ашгийг тэнцвэржүүлсэн "win-win" зарчмыг барьж гэрээг шинэчилнэ гэдгийг УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар цахим хуудсандаа мэдээлжээ.  Тэрээр Оюутолгой төслийн гадны хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх, төс

М.Уранцэцэг алт, Л.Сосорбарам, Ё.Басхүү нар мөнгөн медаль хүртэв

Жүдо бөхийн Ташкентын Их дуулгын эхний өдөр Монголын тамирчид нэг алт, хоёр мөнгөн медаль хүртсэн юм. Тодруулбал, дэлхийн аварга М.Уранцэцэг алтан медаль зүүж, энэ тэмцээнд гурав дахь удаагаа түрүүлсэн бол Л.Сосорбарам, Ё.Басхүү нар мөнгөн медаль хүртэв. Тус тэмцээнд оролцох Монголын багийн бүрэл

НОК-оос урлагийн тоглолтыг цуцлах санал хүргүүллээ.

Нийслэлийн Онцгой комисс Шуурхай мэдээлэл хийлээ.  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Нийслэлийн онцгой комиссын дарга Д.Сумъяабазар "Иргэддээ цаг үеийн шуурхай мэдээлэл хүргэе. Улсын драмын эрдмийн театрт тоглож байсан "Анна Каренина" жүжигт оролцсон багаас өнөөдөр нийт 54 тохиолд

Засгийн газар ээлжит бусаар хуралдана

Улсын драмын эрдмийн театрын 54 уран бүтээлч, ажилтан халдвар авсан болох нь тогтоогдсон билээ. Үүнтэй холбогдуулан өнөөдөр /2021.03.08/ Засгийн газар ээлжит бусаар хуралдана. Хуралдааныг Төрийн ордонд 09:00 цагт товлосон байна.  Улсын Онцгой комиссоос өчигдөр мэдээлэл хийхдээ Халдварын цаг

Өнөөдөр Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр

Бидний нэрлэж заншсанаар Мартын 8 буюу Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдөр эмэгтэйчүүд нэгдэж, өөрсдийн эрхийг хамгаалах чиглэлээр дэлхий нийтэд дуу хоолойгоо хүргэдэг. Тэгвэл энэхүү баярыг яагаад тэмдэглэдэг болсон тухай түүхэн үйл явдлаас дурдвал: 1