Сөүл-Улаанбаатарын тусгай онгоц 17.00 цагт газардана
БНСУ-аас иргэдээ авч ирэх Сөүл-Улаанбаатарын тусгай онгоц өнөөдөр 8.40 цагт Улаанбаатараас хөөрлөө.
Тус нислэгээр 262 иргэн эх орондоо ирэх бөгөөд 17.00 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.