Монгол мэдээ

Дэл уулын хадны зураг ЮНЕСКО-ийн Дэлхийн соёлын өвд бүртгүүлэх жагсаалтад багтжээ

Хүн төрөлхтний түүх соёлын их өвийг хадгалсан, он цагийн хувьд МЭӨ III-I мянган жилд хамаарах нэгэн гайхалтай түүхийн дурсгалт газар Дундговь аймгийн Өлзийт сумын нутагт бий. Энэ бол Дэл уул бөгөөд Дундговь аймгийн ИТХ-аас энэхүү дурсгалт газрыг аймгийнхаа Есөн гайхамшгийн нэгээр нэрлэсэн юм

Малчны хотонд хагалгаа хийж жирэмсэн эхийг эсэн мэнд амаржуулжээ

Аймгийн төвөөс 100 км-т орших Түргэн сумын малчны хотонд жирэмсэн эхэд хагалгаа хийж эсэн мэнд амаржуулжээ. Тодруулбал, Түргэн сумын нутаг Дэглий цагаан уулын мухарт жирэмсэн эх Б.Одгэрэл халтирч унасны улмаас ихэс ховхорон цус ихээр алдаж, улмаар биеийн байдал нь хүндэрч Түрг

Эвдэрсэн зам дагуу шороон далан байгуулжээ

Энэ сарын 13-нд  орсон хүчтэй аадар борооны улмаас  Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Элст багийн Хилэнтийн гүүр, мөн Эрчим багт Мөрөн сумаас Алаг-эрдэнэ сумын чиглэлийн хатуу хучилттай автозамын байгууламжид  эвдрэл  үүссэнийг аймгийн Онцгой байдлын алба хаагчид, Хөвсгөл авто зам засв

Гадаадад гацсан иргэддээ дэмжлэг хүсэв

Монгол Улсын Засгийн газар дэлхийн нийтийг хамарсан коронавируст цар тахлын улмаас хилийн чанадаас нутаг буцах хүсэлтэй байгаа 10 мянга гаруй иргэнийг аль болох богино хугацаанд эх оронд нь авчрахаар зорьж, татан авах ажиллагааг эрчимжүүлж байна. Гадаад харилцааны сайд Н.Энхтайванаас өгсөн чиглэл

Албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан албан хаагчдын гэр бүлд хүндэтгэл үзүүллээ

Цагдаагийн байгууллагаас түүхт ойн баярын өдрөө тохиолдуулан “Бид мартахгүй” өдөрлөг арга хэмжээг жил бүр зохион явуулдаг уламжлалтай билээ. Энэхүү өдөрлөг арга хэмжээний хүрээнд төр, ард түмнийхээ төлөө өргөсөн тангарагтаа үнэнч байж, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, о

Эрүүл мэндийн дэд сайдаар Ш.Анхмаа томилогдлоо

Монгол Улсын Засгийн газар өчигдөр /2020.07.16/ ээлжит бусаар хуралдаж, Ш.Анхмаа Эрүүл мэндийн дэд сайдаар томилсон. Тэрбээр өнөөдөр энэхүү үүрэгт ажлаа хүлээж авлаа.Түүнийг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан болон яамны удирдлагын баг хамт олон хүлээн авч уулзлаа. Ш.Анхмаа нь 1975 онд Өвөрхангай аймги

Гадаад дахь иргэдээ татан авахаар энэ сард нэмэлт гурван нислэг үйлдэнэ

УОК-иос гадаад дахь иргэдээ татан авах ажиллагааг эрчимжүүлж буй талаар цаг үеийн шуурхай мэдээлэл өглөө. Долоодугаар сард төлөвлөөд байсан 12 нислэг дээр нэмж Австрали руу 1,  БНСУ-руу шууд 1, транзит нислэг 1-ийг тус бүр үйлдэж, 690 иргэнээ нэмэлтээр татахаар боллоо. Ингэснээр долдугаар сард

Цэцэрлэгийн бүртгэл наймдугаар сарын 3-25-ны хооронд ЦАХИМААР явагдана

2020-2021 оны хичээлийн жилд Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт шинээр элсэн орох 2018 онд төрсөн 2 нас болон 3-5 настай хүүхдийн элсэлтийн бүртгэл наймдугаар сарын 3-ны өдөр эхэлж, 25-ны өдөр дуусах аж.  Одоогоор  tsetserleg.ulaanbaatar.mn сайтад шинэчлэл хийж байгаа тулнэвтрэх бо

ДОХ-ын ХОЁР тохиолдол бүртгэгджээ

Улаанбаатар хотод 2020 оны зургаадугаар сард ХДХВ/ДОХ-ын хоёр тохиолдол илэрч, улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт тохиолдол 295 болсон байна. Энэ оны хагас жилийн байдлаар нийт есөн тохиолдол бүртгэгдлээ. 2019 оны хагас жилийн байдлаар зургаан тохиолдол бүртгэгдэж байв. Харин 2018 оны эхний хаг

Хөдөлмөрийн гэрээгээр ажил эрхэлж буй нийт гадаад иргэдийн 34.5 хувь нь БНХАУ иргэд байна.

Монгол Улсад 2020 оны хоёрдугаар улирлын байдлаар гадаадын 92 улсын 3.9 мянган иргэн хөдөлмөрийн гэрээгээр цалин хөлс, орлого олох зорилготойгоор хөдөлмөр эрхэлж, мөн цалин, хөлс, орлого олох зорилгогүйгээр сайн дурын ажил хийж байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад гурван орноор буурсан бол &nb

Хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газруудад чиглэл өгөв

Гадаад харилцааны сайд Н.Энхтайван Монгол Улсаас хилийн чанадад суугаа нийт Дипломат төлөөлөгчийн газрын Тэргүүн нар, бие бүрэлдэхүүнд хилийн чанадаас буцах хүсэлт гаргасан иргэдээ үе шаттайгаар татах хүртэл нөөц бололцоо, иргэдийн санал санаачилга болон суугаа, хавсран суугаа орны хамтын ажиллагаан

“COVID-19” халдварын тохиолдлын тоо 13 сая 953 мянга давж, эдгэрсэн хүний тоо 8 сая 285 мянгад хүрлээ.

Цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний 99 жилийн ой өнөөдөр тохиож байна

Монгол Улсын цагдаагийн байгууллага, дотоодын цэргийн үүсэж хөгжсөний 99 жилийн ой өнөөдөр тохиож байна. Монголын цагдаагийн байгууллагын үүсэл хөгжил нь 1865 онд анх Монголд арван тавны цагдаа бий болсноор эхэлсэн түүхтэй. Улмаар Ардын хувьсгалын анхны жилээс цагдаагийн алба нь Цэргийн яамны

Хятадад халдварын 10 шинэ тохиолдол илэрчээ

Эх газрын Хятадад пүрэв гарагт “COVID-19” халдварын 10 шинэ тохиолдол бүртгэгдсэний нэг нь дотоодод халдварласан бол үлдсэн нь зөөвөрлөгдөн ирсэн гэж тус улсын Эрүүл мэндийн хорооноос өнөө өглөө мэдээллээ. Дотоодод халдварласан нэг тохиолдол Шинжаан-Уйгарын өөртөө засах оронд илэрчээ.

НӨАТ-ын II улирлын буцаан олголтыг энэ сард багтаан шилжүүлнэ

НӨАТ-ын хоёрдугаар улирлын буцаан олголтыг энэ сард багтаан иргэдийн данс руу шилжүүлэх талаар Татварын ерөнхий газар мэдээллээ. Иргэд худалдан авалт хийсэн баримтаа цахим системд бүртгүүлэх хугацааг энэ сарын 8-наар дуусгавар болгосон юм.  Дээрх хугацаанд баримтаа бүртгүүлээгүй бол худалдан

УВС: Үерийн улмаас түргэн суманд гацсан иргэдийг татан авах ажиллагаа явагдаж байна

2020 оны 07 дугаар сарын 13-ны оройн 19 цагаас 2020 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 11 цаг хүртэл хугацаанд үргэлжлэн орсон усархаг борооны улмаас Увс аймгийн томоохон голууд үерлэж зам сэтэрч, гүүр эвдэрч тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй нөхцөл байдал үүссэн учир аймгийн онцгой комисс

15 үхэр аянганд цохиулж үхжээ

 Баянхонгор аймгийн Өлзийт сумын Ёлын ам багийн “Агуйт” гэдэг газар  нутаглаж буй малчин Ц-ын 15 үхэр 07.14-ний өдрийн 16:00 цагийн орчим аянгад цохиулж үхжээ. Аянга буусан газар нь аймгийн төвөөс зүүн урд зүгт 78 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 60 км-т юм байна. Т

Холбооны мөрдөх товчоо “Twitter”-ийн цахим халдлагыг шалгаж эхэлжээ

АНУ-ын Холбооны мөрдөх товчоо “Twitter” нийгмийн сүлжээнд лхагва гарагт болсон цахим халдлагыг мөрдөн шалгаж эхэлсэн талаараа пүрэв гарагт мэдээлэв. “Холбооны мөрдөх товчоо 2020 оны долоодугаар сарын 15-нд болсон, нэр нөлөө бүхий хэд хэдэн хүний “Twitter” х

НҮБ Монголын энхийг сахиулагчдыг онцлов

Монгол Улсын Энхийг сахиулагчид эрэмгий зоригтой, сахилга баттай, шилдэг, тэргүүний, манлайлагчид гэдгээрээ ажиллагааны газар орон, НҮБ-д хүлээн зөвшөөрөгдсөн. Түүнчлэн Өмнөд Судан Улсад үүрэг гүйцэтгэж буй Монголын энхийг сахиулагчдын хамгаалж буй НҮБ-ын баазад орон гэрээсээ дайжиж, аюулгүй байд

Усанд урссан иргэдийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

Долоодугаар сарын 15-ны өдрийн 19:00 цагийн орчимд Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Шивлэг багийн “Бэлтсийн-Ам” гэдэг газар буюу “Бөштиг”-ийн рашаанаас Улаан-Уул сумын чиглэлд зорчиж явсан 5 иргэн “Ланд крузер-80” автомашинтайгаа Бэлтсийн голын усанд  урс

Бразилд халдвар авсан хүний тоо хоёр сая давжээ

Бразилд пүрэв гаргийн байдлаар коронавирусний халдвар авсан хүний тоо хоёр сая давж, халдвараар нас барсан хүний тоо 76 мянгад хүрчээ. Бразилын Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын 45 мянган гаруй шинэ тохиолдол илэрч, 1300 гаруй хүн нас барсан байна. Бразил н

ӨРНИЙН ЗУРХАЙ: Арслангийнхан аз жаргалтай, өөдрөг байна

Хонь Нөхцөл байдал сайнаар эргэж, таныг сургамжтай уулзалт хүлээж байна. Хүмүүстэй ярилцахдаа хэлсэн үгээ буцааж болдоггүйг санаарай. Хэрэв удирдлага тань таалагдахгүй байгаа бол ажлын байраа солиод үз. Энэ өдөр ийм боломж олдох магадлал өндөр байна. Дурлалтай учирсан хониныхны харилцаанд таатай

Говь-Алтайд тарваган тахлын сэжигтэй тохиолдол дахин бүртгэгджээ

Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд 16 настай, эрэгтэй хүүхэд тарваган тахлын сэжигтэйгээр сумын эмнэлэгт тусгаарлагдлаа. Энэ хүүхэд 7 дугаар сарын 14-нд тарваганы мах идсэн өгүүлэмжтэй бөгөөд өчигдөрөөс өндөр халуурч ханиалгасан байна. Хүүхдийн биеийн байдал хүндэвтэр байна.  Аймгаас мэрг

Шинээр томилогдсон сайдуудын товч намтарыг хүргэж байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Цэрэндоржийн Батбаяр -1964 онд Булган аймгийн Хутаг-Өндөр хотод төрсөн. Эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг. 1982 онд Эрдэнэт хотын 1 дүгээр 10 жилийн сургууль, 1984 онд ОХУ-ын Волгоград хотын Техник мэргэжлийн сургууль, 1996 онд “Шихихутуг” дээд

Дорнын зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.

Билгийн тооллын Зуны дунд хар морин сар ын 27, аргын тооллын долоодугаар сарын 17, Чөлөөт эх одтой цагаагчин тахиа өдөр. Өдрийн наран 05:11 цагт мандаж, 20:46 цагт жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд х

Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан

Малчид, иргэдийн анхааралд: Өнөө маргаашдаа нутгийн зүүн хагаст дуу цахилгаантай  усархаг аадар бороо орох тул гэнэтийн үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг aнхааруулж байна. 2020 оны 07 дугаар сарын 17-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаа

Соёлын яамыг 7 газар, 78 алба хаагчтай байхаар төлөвлөжээ

 Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар, Соёлын яамны ажлын стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, бүтэц, орон тооны хязгаарыг баталлаа. Төрөөс соёлын талаар баримтлах бодлого, Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичиг болон Монгол Улсын Үндсэн хууль,

Таван гүүр эвдэрч улсын хэмжээнд 3.5 тэрбум төгрөгийн хохирол учирчээ

Засгийн газрын өнөөдрийн хуралдааны үеэр Шадар сайд Я.Содбаатар баяр, наадмын өдрүүдэд нийт нутаар орсон борооны улмаас үүссэн хохирол, цаг үеийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг танилцуулав. Баяр наадмын өдрүүдэд ихэнх нутгаар бороо хур ихтэй, зарим газраар түр зуурын дуу цахилгаантай бороо орс

Шадар сайд Я.Содбаатар цаг үеийн нөхцөл байдлын талаар танилцуулга хийлээ

Монгол Улсын Засгийн газар 2020 оны 07 дугаар сарын 16-ны пүрэв гаригт ээлжит бусаар хуралдаж, Шадар сайд Я.Содбаатар цаг үеийн нөхцөл байдлын талаар танилцуулга хийлээ. Баяр наадмын өдрүүдээр ихэнхи нутгаар бороо хур ихтэй, зарим газраар түр зуурын дуу цахилгаантай бороо орсноос Төв, Хөвсгөл,

ОБЕГ-ын даргаар Г.Ариунбуянг томиллоо

Засгийн газрын хуралдаанаар томилгоо хэлэлцэж байна. Онцгой байдлын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Т.Бадрал БНХАУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайдаар томилогдсон тул түүний оронд Г.Ариунбуянг томилжээ. Тэрбээр ОБЕГ-ын дэд даргаар ажиллаж байгаад тушаал ахиж байгаа билээ.