Урьдчилан сэргийлэх ажилд шаардлагатай нэмэлт хэрэгслүүдийг хүлээлгэн өгөв
НОБГ-ын Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэст дүүргийн Засаг даргын захирамжийн дагуу гол, усны ослоос урьдчилан сэргийлэх ажилд шаардлагатай нэмэлт хэрэгслүүдийг өнөөдөр хүлээлгэн өглөө. Тодруулбал, 8 ширхэг усны аврах хантааз, 4 багц аврах цагираг, 100 м-ийн аврах олсыг шийдвэрлэсэн юм.