Хятадад халдвар авагсдын тал нь эдгэрчээ
Хятад улсад шинэ төрлийн коронавирусийн халдвар авсан нийт өвчтөний тал гаруй хувь нь эдгэрч, эмнэлгээс гарсан тухай БНХАУ-ын Эрүүл мэнд, эрүүл ахуйн улсын хороо мэдээлжээ.Тус улсын нутаг дэвсгэрт нийт 79824 тохиолдол бүртгэгдсэнээс 41625 нь эдгэрсэн нь халдвар авагсдын 52.1 хувийг эзэлж байна.