ОХУ-ын “Мособлэнерго" компанийн удирдлагыг баривчилжээ
“Мособлэнерго" компани /“Москва хотын цахилгаан сүлжээ”/-ийн ерөнхий захирал Алексей Брижань, нэгдүгээр орлогч Алексей Астапов нарыг том барилга байгууламжийн цахилгаан сүлжээг холбох ажлыг гүйцэтгэхдээ илүү мөнгө шаардсан хэрэгт сэжиглэн 8 дугаар сарын 28-ны өдөр баривчилжээ.
