Токиогийн Олимпын нээлт, хаалтын ёслолыг жирийн үзэгчидгүйгээр зохион байгуулна.
Японы нийслэл Токио хотноо удахгүй болох зуны Олимпын наадмыг зохион байгуулагчид наадмын нээлт, хаалтын ёслолд жирийн үзэгчдийг оруулахгүй байхаар төлөвлөж байна гэж “The Asahi” сонин мэдээлжээ.
Энэ асуудал одоогоор эцэслэн батлагдах шатандаа байгааг тус сонинд онцолсон байна.
