Asiana Airlines компанийн захирал асан сарын тэмдэг нь ирсэн эмэгтэй ажилтнуудад чөлөө өгөөгүйн улмаас торгуулжээ.
Asiana Airlines агаарын тээврийн компанийн гүйцэтгэх захирал асан эрхэмд Өмнөд Солонгосын шүүх өчигдөр хоёр сая воны ($1,800) торгууль оноох шийдвэр гаргажээ. Тэрбээр компанийнхаа сарын тэмдэг нь ирсэн эмэгтэй ажилчдад чөлөө олгохоос татгалздаг байсан нь ийм шийтгэл хүлээх шалтгаан болсон байна.

