Өмнөд Солонгост 4812 хүн коронавирусийн халдвар авчээ
Өмнөд Солонгост коронавирусийн халдвар авсан хүний тоо 4812 болж нэмэгджээ. “Ёнхап” агентлагийн мэдээлснээр “COVID-19”-ийн халдварын улмаас 28 хүн нас барсан байна. Ганцхан цагийн өмнө энэ тоог 26 гэж зарлаж байсан юм.Улс орнууд Өмнөд Солонгосоос ирж буй иргэддээ хатуу хяналт тавиад байгаа билээ. ОХ

