БНСУ-д 377 иргэн хөдөлмөрийн гэрээгээр ажиллахаар зуучлагдсан
Монгол Улсаас 2022 оны 1 дүгээр улиралд БНСУ-д 377 , Япон Улсад 26, нийт 403 иргэн хөдөлмөрийн гэрээгээр цалин хөлстэй ажиллахаар зуучлагдсан гэж ҮСХ мэдээлжээ. Ажиллах хүчнээр гадаадад зуучлагдсан иргэдийн тоо 2021 оны 4 дүгээр улирлаас 249 хүнээр өсжээ
