Самурай бондын төлбөрийг урьдчилж хийх үүрэг өглөө.
Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Хөгжлийн банкны чанаргүй зээлийн эргэн төлөлтөөс “Самурай” бондын төлбөрийг хэсэгчлэн шилжүүлэхийг холбогдох албаныханд үүрэг болгожээ.
Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын шийдвэрийг танилцуулах хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв.
