0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмж авах ЭЦГИЙН хүсэлтийг хүлээж авна
Монгол Улсын Засгийн газрын 2021 оны долдугаар сарын 07-ны өдрийн 199 дүгээр тогтоолоор “Эх, эцэг, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай журам”-ыг шинэчлэн баталснаар 0-3 хүртэлх насны хүүхэд асарч байгаа эцэгт тэтгэмж олгох хууль, эрх зүйн орчин бүрдээд байна.
