Л.Оюун-Эрдэнэ: Халдвар хамгааллын дэглэм яагаад энэ өрөөнд мөрдөгдөхгүй байна вэ?
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан нар яг одоо /2021.02.01/ ОБЕГ-ын шуурхай штабад ажиллаж байна. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ аливаа шийдвэр анхан болон дунд шатанд хэрэгжилт муу, замхардаг асуудлыг хатуу шүүмжилж, дахин алдаа гаргахгүй байхыг санууллаа.
