Бүртгэлийн цэг уншуулах QR код байршууллаа
Улсын Онцгой Комиссоос цар тахлын тархалтаас урьдчилан сэргийлэх, батлагдсан тохиолдлын хавьтлыг түргэн хугацаанд илрүүлэх зорилгоор qr.119.mn платформыг ашиглалтад оруулсан бөгөөд Гадаадын иргэн, харьяатын газар энэхүү платформоор дамжуулан бүртгэлийн цэгийн QR код үүсгэн, үүдэндээ байршууллаа.
