Монгол Улсын Шинжлэх ухааны 100 жилийн түүхийг багтаасан 5 боть ном бүтээнэ
Монгол улсад орчин цагийн шинжлэх ухааны байгууллага байгуулагдсаны 100 жил, Шинжлэх ухааны Академи байгуулагдсаны 60 жилийн ой ирэх жил тохионо. XX зууны монголчуудын дэвшил хөгжлийн түүхийн томоохон амжилт нь орчин үеийн шинжлэх ухааны байгууллагыг үүсгэн хөгжүүлсэн явдал юм.
