Машинаа хашаанд даруулсан иргэдийн хохирлыг “Их сүндэр” ХХК барагдуулна
Баянзүрх дүүрэгт баригдаж буй барилгын тоосгон хашаа нурсны улмаас иргэдэд хохирол учирчээ. Тодруулбал, өнгөрөгч амралтын өдөр буюу тавдугаар сарын 16-ны өдөр хүчтэй салхи гарсны улмаас Баянзүрх дүүрэгт байрлах “Алтан сан” хорооллын тоосгон хашаа нурж, хашааны ойролцоо зогсоолд байсан долоон ав
