Японы эрх баригч намын даргаар Ёшихидэ Сүга сонгогдлоо
Японы Сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Ёшихидэ Сүга эрх баригч Либерал-Ардчилсан намын даргаар сонгогдож, Ерөнхий сайд Абэ Шинзогийн халааг авч байна. Албан тушаалаасаа огцрох тухайгаа Абэ Шинзо 8 дугаар сарын сүүлчээр мэдэгдсэн билээ. Намын хурал Токио хотод даваа гарагт болжээ