Японд Монгол Улсын иргэн авто ослоор нас барсан
Японы талаас Монгол Улсын иргэн авто ослоор нас барсан тухай мэдээллийг өчигдөр /2022.06.21/ Токио дахь ЭСЯ-нд ирүүлжээ.
Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригийн шөнө Японы Йокохама мужийн Исого-кү хотод гурван автомашин мөргөлдөж, ослын улмаас Монгол Улсын нэг иргэн нас барсан юм.
