Медаль хүртсэн тамирчдад 2021 оны урамшуулал олгоно.
Засгийн газрын өчигдрийн (2021.07.07) хуралдаанаар “Тамирчин, дасгалжуулагчдад 2021 онд олгох мөнгөн урамшуулал, шагналын тухай” тогтоолын төслийг баталлаа.
Энэ дагуу Олимп, паралимп, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс спортын есөн төрлөөр медаль хүртсэн нэр бүхий 58 тамирчинд
