Р.Гантөгс Токиогийн олимпын бамбарын буухианд оролцлоо
Токиогийн олимпын бамбар гуравдугаар сарын 25-нд Фүкүшима хотоос гараагаа эхэлж, Японы нийт 47 мужийг дамжин долоодугаар сарын 23-нд албан ёсоор мандаж, олимпын наадам дуустал гэрэлтэх юм.
Өнөөдөр Тоттори мужийн Тоттори хотын олимпын бамбарын буухианд монгол залуу Р.Гантөгс оролцсон байна.
