Хөл бөмбөгчин Г.Ганбаяр Унгарын дээд лигийн мөнгөн медаль хүртжээ
Европ тивд тоглож буй, хөл бөмбөгчин монгол хүүгийн нэгэн шинэ амжилтаар Монголын хөл бөмбөгийн түүх баяжиж байна.
Монголын үндэсний шигшээ багийн тамирчин, алдарт Пушкаш академийн довтлогч Ганболдын Ганбаяр багийнхаа хамт Унгарын дээд лигийн тэмцээнд хүчээ сорьж медалийн эзэд болов.
