Шинжилгээгээр 1015 хүн "COVID-19"-өөр халдварласан нь батлагджээ
Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт хийсэн шинжилгээгээр 1015 хүн "COVID-19"-өөр халдварласан нь батлагджээ. Шинээр илэрсэн тохиолдлын 864 нь Улаанбаатар хотод, 149 нь орон нутагт бүртгэгдсэн бөгөөд нэг хүн эмнэлгээс шалтгаалах халдвар авч, нэг тохиолдол нь зөөвөрлөгдсөн байна.
