Өвчлөлттэй холбоотойгоор Элсэлтийн ерөнхий шалгалтын зохион байгуулалтад нэлээдгүй өөрчлөлт ороод байна.
Элсэлтийн ерөнхий шалгалтыг зургаадугаар сарын 16-наас 20-ны өдрүүдэд зохион байгуулдаг байсан бол энэ жил цар тахлын дэгдэлттэй холбоотойгоор сунгагдаж долоодугаар сарын хоёрноос тавны өдрүүдэд зохион байгуулахаар болжээ. Шалгалтад нийт 30900 суралцагч бүртгүүлсэн байна. Өнгөрсөн жил элсэлтийн ерөн
