Франц улс сургуулиудаа буцаагаад хааж эхэлжээ
Францын хойд хэсэгт орших Рубе хотод танхимын сургалтаа эхлүүлсэн найман сургуулийн үйл ажиллагааг зогсоосон талаар тус улсын орон нутгийн хэвлэл мэдээлсэн байна. Францад сургуулийн танхимын сургалтыг сэргээснээс хойш долоо хоногийн хугацаанд шинээр коронавирусний халдварын 70 тохиолдол бүртгэгджээ.