Монгол мэдээ

Бэлчээрийн ургамлын ургалт ихэнх нутгаар муу байна

Ховд аймгийн нийт нутгаар бэлчээрийн ургамлын ургалт ямар байгаа талаар тодрууллаа.Өнгөрсөн дөрөвдүгээр сард зарим сумын нутгаар 3.2 мм тунадас орсон. Харин салхины хурд Дарви, Эрдэнэбүрэн, Дөргөн, Цэцэг, Зэрэг суманд 18 м/с байв. Мөн салхи Ховд, Булган, Чандмань, Мөст, Манхан, Мөнххайрхан сумы

896 иргэн татварын буцаан олголт эдэлнэ

Хувь хүний орлогын албан татварын 2019 оны хөнгөлөлт, буцаан олголтыг тус аймгийн хэмжээнд 896 иргэн эдэлнэ. Эдгээр иргэдэд нийт 464 сая төгрөгийг буцаан олгох эрхийг аймгийн Санхүү төрийн сангийн хэлтэст шилжүүлсэн гэдгийг аймгийн Татварын хэлтсээс мэдээллээ.Шинээр орон сууц худалдан авсан бол

"Тавантолгой", "Говь"-ийн ханш өндөр өсөлттэй байв

Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 5 дугаар сарын 4-нд I, II, III ангиллын 18 хувьцаат компанийн 47,673,963.88 төгрөгийн үнийн дүн бүхий 427.237 ширхэг хувьцаа  арилжив.Үүнээс 7 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 8 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 3 үнэт цаасны ханш тогтвортой байлаа байна. Энэ өдөр

А.Гутерриш: Ялалтын 75 жилийн ойн тунхаглалыг НҮБ-ын бүх гишүүн улс дэмжинэ гэдэгт найдаж байна

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш Ялалтын 75 жилийн ойд зориулсан тунхаглалыг тус байгууллагын бүх гишүүн улс дэмжинэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийллээ.“Бид бүх гишүүн улсыг оролцуулан Ерөнхий Ассамблейгаас зохион байгуулах баярыг хурлыг хийхээр төлөвлөж байна. Нацизмыг ялж, Дэл

Ялалтын баярын агаарын үзүүлбэрийн бэлтгэлийг хийжээ

Ялалтын 75 жилийн ойн баярт зориулсан агаарын цэргийн хүчний үзүүлбэрийн бэлтгэл сургуулилалт өнөөдөр боллоо.Ялалтын өдөрт зориулсан агаарын парадын бэлтгэл сургуулийн хүрээнд ОХУ-ын нийслэл Москва хотын дээгүүр 70 гаруй байлдааны нисэх онгоц болон нисдэг тэнгэр нисэж өнгөрлөө гэж тус улсын Батлан х

Махчин шувууны хэлбэртэй наалтуудыг байрлуулж эхэллээ

Нийслэлийн Онцгой комиссоос өгсөн чиглэлийн дагуу нийслэлийн Байгаль орчны газар амьтны мэргэжлийн байгууллагуудтай хамтран нүүдлийн шувуудын замын аюулгүй байдлыг хангах, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Улаанбаатар хотын нэвт харагдахуйц төлөвлөлттэй өндөр шилэн барилгуудад махчин шу

Маулен Ашимбаев Казахстаны парламентын даргаар сонгогджээ

НУР-СУЛТАН./ТАСС/. БНКазахстан улсын парламентын дээд танхим болох Сенатын даргаар Маулен Ашимбаевыг сонгосон тухай тус улсын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Берик Уали мэдэгдлээ. М.Ашимбаев өмнө нь Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд даргаар ажиллаж байжээ.  М.Ашимбаевыг сонгох

Тасганы овооноос Баянбүрдийн тойрог хүртэлх замын шинэчлэл 13-нд дуусна

Нийслэлийн Баянгол дүүрэгт Тасганы овооноос Баянбүрдийн тойрог хүртэлх 1.09 км замын засвар шинэчлэлтийн ажил өнгөрсөн 7 хоногоос эхлээд байна. Энэ нь улсын болон нийслэлийн төсвөөр энэ онд Улаанбаатар хотод шинээр тавих нийт 52,.км авто зам, 17.8 км уулзвар шинэчлэлтийн ажлын нэг хэсэг нь юм г

Хосгүй үнэт үзмэр | “МАРШАЛЫН ОД”

Материал: Алт, бадмаараг чулуу, очир алмазХэмжээ: Жин 100гр, диаметр 75Холбогдох он цаг: XX зуун "Маршал Х.Чойбалсангийн “Маршалын од” тэмдэг БНМАУ-ын Бага хурлын Тэргүүлэгчид ба Сайд нарын Зөвлөлийн 1936 оны хоёрдугаар сарын 21-ны хамтарсан 14-р хурлаар БНМАУ-ын өрлөг жанжин буюу мар

Монголбанк өнгөрсөн сард 1.4 тн үнэт металл худалдан авчээ

Монголбанк 4 дүгээр сард 1.4 тн үнэт металл худалдан авсан бөгөөд оны эхнээс өссөн дүнгээр нийт 6.7 тн үнэт металл худалдан авчээ.Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 3 дахин өссөн үзүүлэлт бөгөөд нийт худалдан авсан 6.7 тн үнэт металлын 5.0 тн нь алт, 1.7 тн нь цагаан мөнгө байна.Өнгөрсөн сард Да

УОК Засгийн газрын 139 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах саналыг гаргалаа

Улсын онцгой комисс одоо хуралдаж байна. Тус хуралдаанаас Засгийн газрын 139 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах саналыг гаргалаа. Ингэснээр сургалтын төвүүдийн үйл ажиллагааг үе шаттайгаар нээх нөхцөл бүрдэнэ.Нийт 1088 сургалт төв үйл ажиллагаа явуулж байгааг үндэслэн ажлын байр болон эдийн засгаа дэм

Японд байнга оршин суугч монголчууд 100 мянган иэнийн тусламжаа аваарай

Японы Хууль зүйн яамнаас 4 дүгээр сарын 20-ны өдөр Япон Улсын иргэд төдийгүй тус улсад байнгын оршин суугч ангиллаар сурч, ажиллаж амьдарч буй гадаадын иргэдэд Япон Улсын Засгийн газраас хүн бүрд 100 мянган иенийн нэг удаагийн тусламж үзүүлэхээ мэдэгдэн, коронавирусний эсрэг авч хэрэгжүүлэх эдийн за

"The HU" хамтлагийнхан тусгай үүргийн онгоцоор ЭХ ОРОНДОО иржээ

“Ковид-19” цар тахлын улмаас "The HU" хамтлаг Австрали улсад гацаж, хөл хорионд орсон талаар өмнө мэдээлж байсан билээ.Тэгвэл Сидней хотод саатсан "The HU" хамтлагийнхан өчигдөр (2020.05.03) Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу Европын улс орнуу

Японд тогтоосон онцгой байдлын дэглэмийг 5 дугаар сарын 31 хүртэл сунгана

 Япон улсад коронавирусний халдварыг таслан зогсоохын тулд тогтоосон онцгой байдлын дэглэмийн үйлчлэх хугацааг 5 дугаар сарын 31 хүртэл сунгах тухай эрх баригчдын гаргасан шийдвэрийг тус улсын засгийн газрын зөвлөлдөх хорооны шинжээчид сайшаасан байна. Энэ тухай Японы Эдийн засгийг сэргээх асуу

Архангай аймаг 12920 га-д тариалалт хийнэ

Архангай аймаг энэ хавар үр тариа 10000 га, тэжээлийн таримал 1500 га, тосны таримал 1000 га, төмс 280 га, хүнсний ногоо 140 га-д нийт 12920 га талбайд тариалалт хийнэ. Өнгөрсөн жил 11578.2 га-д тариалсан.Аймгийнхаа хөрсөнд ургасан хүнсний ногоогоор аймгийн хүн амын хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний

ОХУ-д нэг өдрийн дотор 10500 гаруй шинэ тохиолдол илэрчээ

ОХУ-д коронавирусний халдвар авсан хүний тоо нэг өдрийн дотор 10581-ээр нэмэгдэж, 145268 боллоо гэж тус улсын коронавирустэй тэмцэх шуурхай штаб мэдээллээ.Сүүлийн 24 цагийн хугацаанд 1456 хүн эмнэлгээс гарснаар эдгэрсэн хүний тоо 18095 болсон бол 76 хүн нас барж, нас барсан тохиолдлын тоо 1356-д хүр

Хүүхдийн мөнгөний дансаар ногдол ашиг авах боломжтой

“Эрдэнэс-Тавантолгой” ХК долоо хоног бүрийн даваа гарагт мэдээлэл өгдөг. Энэ дагуу өнөөдөр /2020.05.04/ онлайнаар тус компанийн Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах хэлтсийн дарга М.Амарбаяр мэдээлэл өглөө.  “Эрдэнэс-Тавантолгой” ХК энэ жил анх удаа иргэддээ ногдол ашиг өгөхөөр шийдвэрлэ

NHL-ийн түүхэн дэх хамгийн шилдэг 50 орос тоглогч

Эхний байрт “Детройт” багийн бүрэлдэхүүнд гурван удаа (1997, 1998, 2002) Стэнлийн цом хүртсэн Сергей Фёдоров орсон байна. Сергей орос хоккейчдоос хамгийн анх 1000 онооны босго давсан тамирчин юм.Түүний дараа “Вашингтон Кэпиталз” багийн ахлагч Александр Овечкин орлоо. Овечкин 2018 оны Стэнлийн цомын

Сонгуулийн хороог МАН-ын бүлгийн саналаар байгуулж байна

Нийслэлийн сонгуулийн хороо нь УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн хорооны бүрэлдэхүүнийг батлахдаа хууль бус тогтоол гаргасантай холбоотой асуудлаар Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид мэдээлэл хийлээТодруулбал, Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулийн 17.1-д заасны да

"Ахмадад ээлтэй байгууллага”-ыг шалгаруулав

Дундговь аймгийн Ахмадын хорооноос “Ахмадад ээлтэй байгууллага”-ыг журмын дагуу шалгаруулж, аймгийн Нэгдсэн эмнэлэг, Эрдэнэдалай сумын “Монхаарбор” ахмадын сувилал тэргүүллээ.Шагналыг аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ, аймгийн Ахмадын хорооны дарга Ц.Сугир нар гардуулж өглөө.Ахмадад ээлтэй байгууллаг

Сайн дурын даатгуулагчдын 6 сарын нийгмийн даатгалын шимтгэлийг төрөөс даах шийдвэр гаргасан.

Монгол Улсын Засгийн газраас "Ковид-19" цар тахлын үед эдийн засгийг дэмжих зорилгоор сайн дурын даатгуулагчдын 6 сарын нийгмийн даатгалын шимтгэлийг төрөөс даах шийдвэр гаргасан. Уг шийдвэрт Баян-Өлгий аймгаас 1369 даатгуулагч хамрах бөгөөд тэдний нийгмийн даатгалын дэвтэрт шимтгэл т

Цэцэрлэгүүдийн агуулахад байсан хугацаа нь дууссан ХҮНСИЙГ УСТГАНА

Сovid19" цар тахлын улмаас сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр хугацаанд зогсоосонтой холбогдуулан дүүргийн төрийн өмчийн цэцэрлэгүүдийн агуулахад хадгалагдаж буй хүнсний бүтээгдэхүүнийг буцаан татан авалт хийх ажлыг зохион байгуулах” А/196 тоот захирамжийн дагуу төрийн өмчийн 29 цэцэрлэгийн хү

Л.Болд: УИХ-ын гишүүн сонгогдсон тойрогтоо амьдардаг байх санал тусгана

УИХ дахь ШИНЭН-ын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар, энэ долоо хоногт чуулганаар хэлэлцэх хуулийн төсөлд тусгах саналаа нэгтгэжээ. УИХ-ын тухай хуульд, УИХ-ын гишүүн сонгогдсон тойрогтоо амьдардаг байхаар тусгах санал гаргаж байгааг тус зөвлөлийн гишүүн, УИХ-ын гишүүн Л.Болд дуулгав. Тэрбээр, “У

Тэмээн жин гол мөрөн, уул толгод хавсарсан хэцүү замыг туулан 5 сарын дараа зорьсон газраа хүрчээ.

Ховд аймгийн Манхан сумын ХЗЭ-ийн үүрийн дарга 18 настай Борондангийн Лувсанд 1941 оны намар баруун Монголоос Аугаа их Эх орны дайны хүнд үед Зөвлөлтийн Улаан армид бэлэг болгон өгч буй агт морь, дулаан хувцас, хоол хүнс тээсэн тэмээн жинг ахлан урт аянд гарах үүрэг оногджээ.  Гитлерийн Ге

Ресторан, сүлжээ дэлгүүрүүдийн цагийн хуваарьт өөрчлөлт орохгүй

Хотын дарга С.Амарсайхан өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.Тэрбээр "Өнгөрсөн сард халуун усны газар, амралтын газар, фитнес клуб, заалыг нээсэн. Аль болох Улаанбаатар хотод төвлөрлийг бий болгохгүй байх тал дээр анхаарч ажиллаж байна. Энэ хүрээнд Улаанбаатар хотын эргэн тойронд байх амралт

Орон гэргүй иргэдэд зориулсан ОРОН СУУЦ БАРИНА

Хотын дарга С.Амарсайхан өнөөдөр /2020.05.04/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.Тэрбээр энэ үеэр "Улаанбаатар хотоос орж, гарч байгаа авто машиныг бүртгэж байна. Цаашид ч энэ ажиллагаа үргэлжилнэ. Улаанбаатарт орон байргүй тэнэмэл иргэд 850 байдаг. Тэднийг тусгаарлах байранд хамруулж, хооллох, унд

Сургалтын төв, номын санг нээх асуудлыг удахгүй шийдвэрлэнэ

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан "COVID-19"-ийн өвчний нөхцөл байдлыг харгалзан баар, цэнгээний газруудын үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар дахин хаах нь зүйтэй гэдгийг өнөөдөр болсон Нийслэлийн Онцгой комиссын шуурхай ажлын хэсгийн хуралдаан дээр мэдэгдлээ. Тэрээр хэлэхдээ, "Зоогийн га

Нэг их наяд төгрөгийн орлого тасарсан нүүрсний экспортод анхаарахыг сануулав

УИХ дахь АН-ын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар, энэ долоо хоногт чуулганаар хэлэлцэх хууль, тогтоолын төсөл болон цаг үеийн зарим асуудлыг хэлэлцжээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, О.Баасанхүү нар мэдээлэв. Энэ долоо хоногт чуулганаар УИХ-ын тухай, УИХ-ын дэгийн тухай, Засгийн газр

“Формула-1”-ийн зам дээр түр эмнэлэг байгуулна

МЕХИКО. /РИА Новости/. 1963 оноос хойш “Формула-1” уралдаан явагдаж буй ах дүү Родригесийн нэрэмжит автодром буюу тусгай замыг СОVID-19 өвчний халдвар авсан хүмүүст зориулан түр эмнэлэг болгон ашиглана. Энэ тухай Мексик улсын Нийгмийн халамжийн хүрээлэн /IMSS/ мэдээллээ. Мэдээлэлд дурдсана

Нийслэлд дэх баар, шөнийн цэнгээний газруудыг тодорхойгүй хугацаагаар хаалаа

Нийслэлийн онцгой комисс өнөөдөр хуралдаж шөнийн цэнгээний газар, бааруудыг нээсэнтэй холбоотой гарсан зөрчлийн талаар авч хэлэлцэж, иргэд олон нийтэд эрсдэл учирч болзошгүй байгаа учраас баар, шөнийн цэнгээний газрын үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар хаах шийдвэр гаргаж байна.Өнгөрсөн үдэ