Булган суманд гарсан ой хээрийн түймэр 2300 орчим га газрыг хамраад байна
Нийт нутгаар хуурайшилт ихтэй энэ цаг үед Архангай аймгийн Булган суманд томоохон хэмжээний ой хээрийн түймэр гараад байна. Уг түймэр Архангай аймгийн Булган сумын Тусгалт багийн Суварга хайрхан уулын хойд салбар уулсад гарч байгаа бөгөөд одоогийн байдлаар түймэр 2300 орчим га газрыг хамраад байна.
