Ашгаа хуваарилж буй компанийн үйлдлийг улс төрийн өнцгөөс харах шаардлагагүй
“Эрдэнэс-Таватолгой” компани ногдол ашиг тараах болсон мэдээ монголчуудын чихэнд хоёр янзаар “наалдав”. Нэг хэсэг нь сонгуулийн усалгаа, санал худалдаж авах арга гэж бувтнав. Арга ч үгүй юм сонгуулийн өндөр мэдрэмжтэй манайхны хувьд цаг хугацааны давхцалаас харахад ингэж ойлгохоос өөр аргагүй. Нөгөө
