Улсын хоёрдугаар төв эмнэлэг элэг шилжүүлэн суулгах анхны мэс заслаа хийлээ

Улсын хоёрдугаар төв эмнэлэг элэг шилжүүлэн суулгах анхны мэс заслаа хийлээ

Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Эд, эс, эрхтэн шилжүүлэн суулгах төв Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор элэг шилжүүлэн суулгах мэс заслыг 2025 оны гуравдугаар сарын 8-нд амжилттай хийв. 

Уг мэс заслыг УХТЭ-ийн эмч нар Солонгосын “Самсунг медикал” төвийн Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн профессор Ким Жонгманаар удирдуулсан баг, УНТЭ болон ХСҮТ-ийн элэг шилжүүлэн суулгах төвийн эмч нарын зөвлөмжтэй хийжээ. Эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал хийлгүүлсэн үйлчлүүлэгчийн биеийн байдал сайжирч, эмнэлгээс гарч дараагийн хяналтад шилжсэн байна.

Мэс заслаар донорын элгийг Дурангийн мэс заслын аргаар авч шилжүүлэн суулгасан нь Монголд гурав дахь тохиолдол болсноороо эрхтэнээ бэлэглэж буй эмчлүүлэгчид зовуурь бага, эдгэрэлт хурдан, хөнөөл багатай байгааг албаныхан хэлэв.

Энэхүү мэс заслыг тус эмнэлэгт хийж эхэлснээр манай улсад тулгамдаж буй хүлээгдэл багасаж, гадаад орон руу зорих урсгалыг төдий чинээгээр бууруулж, эх орондоо дэлхийн чанартай тусламж үйлчилгээг авах олон давуу тал бүрдэж байна.

Цаашид УХТЭ-т Бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг хийхээр бэлтгэж ажлаа хангаж байгаа аж.

Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Эд, эс, эрхтэн шилжүүлэн суулгах төв 2022 оноос Элэг шилжүүлэн суулгах мэс заслыг эхлүүлэхээр бэлтгэж ажлаа хийсэн юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-ын Бусан хот өнгөрсөн онд эрүүл мэндийн 30 мянган жуулчин хүлээж авчээ 2025-04-10

ХСҮТ 2018 оноос хойш 200 гаруй хүнд элэг шилжүүлэн суулгажээ. 2025-04-19

ЭХЭМҮТ, УНТЭ-ийн хамтарсан баг нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулга 2025-04-19

Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 642 бүртгэгдлээ 2025-04-20

"Шинэ үсгийн багш" буюу Б.Гарьдын хагалгаа амжилттай болжээ. 2025-04-23

Улсын хоёрдугаар төв эмнэлэг элэг шилжүүлэн суулгах анхны мэс заслаа хийлээ 2025-04-23

Е-9 визээр ажиллаж байгаа иргэдийг дараах үзлэг, оношилгоонд үнэ төлбөргүй хамруулна 2025-04-30

Уушгиний хорт хавдартай өвчтөнүүдэд өндөр үр дүнтэй эмийг нэвтрүүлнэ 2025-05-01

Баянгол дүүрэг Хавдрын төвтэй боллоо 2025-05-01

БНСУ-д эрүүл байх эрхээ эдлэхийн тулд хүндрэлд орохгүй байх нөхцөл бүрдүүлжээ 2025-05-01

“Эрүүл мэндийн ажилтны гарын эрүүл ахуй сахих дэлхийн өдөр” маргааш тохионо 2025-05-04