АТГ: Нийтийн албанд томилогдох 746 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянав

АТГ: Нийтийн албанд томилогдох 746 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянав

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2025 оны 5 дугаар сарын 12-16-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 746 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 443 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 303 нэр дэвшигчийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна. Архангай аймгийн Ихтамир сумын Мал эмнэлгийн тасгийн холбогдох албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн иргэд нь тухайн албан тушаалыг хашихад илт ашиг сонирхлын зөрчил үүсэхээр байгааг тогтоож, холбогдох хариуг хүргүүлэв.

Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 67 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 14 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ.

Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 4 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгав.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Л.Энх-Амгалан Монгол Улсад суугаа Элчин сайд нартай өчигдөр уулзлаа. 2025-05-20

Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 2422 болжээ 2025-05-20

12 ордын зурхай. /2025.05.20/ 2025-05-20

МАН-ын удирдах зөвлөл болон бага хурал хуралдана 2025-05-20

Нийслэлийн гурван байршилд зам хаахаар төлөвлөжээ. 2025-05-20

АТГ: Нийтийн албанд томилогдох 746 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянав 2025-05-20

31 эмч ажлаас халагдах хүсэлтээ өгсөн байна. 2025-05-21

Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг иргэний журмаар нэхэмжлэх, нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 22 цагийн өмнө

Аялал жуулчлалыг хөгжүүлэхэд зориулж 6 хувийн хүүтэй зээл олгоно 21 цагийн өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 21 цагийн өмнө

БНСУ-ын хил дээрээс буцаагдаж, эрхээ зөрчүүлсэн иргэдийн гомдлыг хүлээн авна 20 цагийн өмнө