Монгол Ардын Намын Бага хурлын VI хуралдаан үргэлжилж байна.

Монгол Ардын Намын Бага хурлын  VI хуралдаан үргэлжилж байна.

Монгол Ардын Намын Бага хурлын  VI хуралдаан өнөөдөр /2025.05.21/ Тусгаар тогтнолын ордонд эхэллээ. Бага хурлын VI хуралдаанд оролцох гишүүдийг цахимаар бүртгэсэн бөгөөд нийт гишүүдийн  70 орчим хувь нь оролцож байна.  

Бага хурлын VI хуралдааны даргаар Удирдах зөвлөлийн гишүүн, УИХ дахь Монгол Ардын намын  бүлгийн дарга Л.Мөнхбаатар, дэд даргаар Удирдах зөвлөлийн гишүүн  Б.Оюунбилэг нарыг сонгов. Мөн баримт бичиг боловсруулах ажлын хэсгийн ахлагч,  тооллогын комиссын гишүүдийг баталлаа.

Хуралдааныг нээж Монгол Ардын Намын  дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэлэв.  Монгол Ардын Намын Бага хурлын  VI хуралдаан үргэлжилж байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.