Телеграмм залилангийн улмаас 72 хүнд 1.3 тэрбум төгрөгийн хохирол учирчээ

Телеграмм залилангийн улмаас 72 хүнд 1.3 тэрбум төгрөгийн хохирол учирчээ

Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт 2024, 2025 оны эхний 5 сарын байдлаар 1274 залилах гэмт хэрэг бүртгэгдсэний 6 хувь буюу 76 нь “телеграмм” аппликэйшн ашиглан үйлдэгдсэн байна. Дээрх гэмт хэргийн улмаас 72 хүнд нийт 1.3 тэрбум төгрөгийн хохирол учирчээ.

Иргэд олон гишүүнтэй “телеграмм” дахь сүлжээнд үл таних хүнээс даалгавар авч, богино хугацаанд мөнгөө өсгөх нэрээр бусдын дансанд мөнгө хийж, залилуулдаг байна.

Цахим орчинд “Богино хугацаанд мөнгөө өсгөх боломжтой”, “Онлайнаар өндөр цалинтай ажилд урьж байна” гэх зэрэг мэдээллүүд нь эрсдэл дагуулдаг гэдгийг сайтар ухамсарлаж, мэдээлэлд сэрэмжтэй хандахыг Чингэлтэй дүүргийн прокурорын газраас уриалж байна.

Улсын хэмжээнд телеграмм ашиглан үйлдсэн залилангийн хэргийн улмаас 2024 онд 11.9 тэрбум, 2025 оны 5 сарын байдлаар 7.3 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна.

Прокурорын байгууллагаас 2024 онд 9.9 тэрбум, 2025 оны эхний 5 сарын байдлаар 5.7 тэрбум төгрөгийн банкны гүйлгээнд хязгаарлалт тогтоох арга хэмжээ авч, хохирогчийн эрх ашгийг хамгаалан ажиллажээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

ОХУ-д зорчих иргэдийн анхааралд 2025-06-26

Туркээс Монгол руу нутаг буцаж буй иргэдэд худал хэлж, мансууруулах бодисыг дайвар ачаа болгон өгч явуулдаг гэх иргэнийг албадан авчирлаа 2025-06-27

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв 2025-06-27

Монголд эмчлэх боломжгүй хүүхдийн зүрхний мэс заслыг амжилттай хийжээ 2025-06-27

“Хянан шалгах түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв 2025-06-27

Телеграмм залилангийн улмаас 72 хүнд 1.3 тэрбум төгрөгийн хохирол учирчээ 2025-06-27

Ерөнхий сайд Г.Занданшатар хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын талаар УИХ-д мэдээлэл хийлээ 2025-06-27

Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно 2025-06-28

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 10309 болжээ 2025-06-28

МУ-ын эмэгтэй шигшээ баг FIBA 3x3 ДАШТ-нээс МӨНГӨН медаль хүртлээ 2025-06-29

“Хүрээ цам-Даншиг наадам”-ын хүчит бөхийн барилдаанд улсын начин Д.Амарсайхан түрүүллээ 2025-06-30