"APEC-2025" Дээд хэмжээний уулзалтаар “ГЁНЖҮГИЙН ТУНХАГЛАЛ” батлагдлаа...

"APEC-2025" Дээд хэмжээний уулзалтаар  “ГЁНЖҮГИЙН ТУНХАГЛАЛ” батлагдлаа...

Бүгд Найрамдах Солонгос Улсын Гёнжү хотод болсон 2025 оны Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага (APEC)-ын дээд хэмжээний уулзалт амжилттай болж “Гёнжүгийн тунхаглал” болон гурван чухал баримт бичиг батлагдлаа.

БНСУ-ын Ерөнхийлөгч "Ли Жэ Мён" хэвлэлийн бага хурал дээр “Энэ удаагийн APEC дээд хэмжээний уулзалтаар эдийн засгийн удирдагчид ‘Гёнжүгийн тунхаглал’, ‘APEC хиймэл оюун ухааны санаачилга’, ‘Хүн амын бүтцийн өөрчлөлтөд хариу арга хэмжээ авах хамтын хүрээ’ гэсэн гурван баримт бичгийг баталлаа” гэж мэдэгдэв.

“Гёнжүгийн тунхаглал” нь APEC-ийн энэ жилийн үндсэн зорилт болох “Холбогдол – Шинэчлэл – Цэцэглэл” гэсэн гурван тулгуур чиглэлийг багтааж, худалдаа, дижитал хөгжил, хамралттай өсөлтийн асуудлуудыг өргөн хүрээнд тусгасан байна.

Мөн анх удаа APEC-ийн дээд хэмжээний баримт бичигт соёлын бүтээлч үйлдвэрлэл буюу “K-Culture”-ийг хөгжлийн гол хөдөлгөгч хүчээр тодорхойлсон нь онцлох ач холбогдолтой үйл явдал боллоо.

Үүнээс гадна “APEC хиймэл оюун ухааны санаачилга” нь бүс нутгийн бүх гишүүн орнуудыг AI технологийн шилжилт, хөгжилд хамруулах, үр шимийг хамтдаа хүртэх зорилготой бөгөөд “Хүн амын бүтцийн өөрчлөлтөд хариу арга хэмжээ авах хамтын хүрээ” нь төрөлт бууралт, хүн амын хөгшрөлт зэрэг сорилтод хамтран хариу өгөх чиглэлийг тодорхойлжээ.

Ерөнхийлөгчийн Тамгын газраас “Энэ удаагийн APEC дээд хэмжээний уулзалт нь хамралттай, тогтвортой өсөлт, инновациар дамжуулсан хөгжил, хүн төрөлхтний ирээдүйн хамтын хүчийг нэмэгдүүлэх шинэ хуудас нээсэн түүхэн үйл явдал боллоо” хэмээн онцлов.

Эх сурвалж: BBC NEWS KOREA

БСНУ Дахь Монголчуудын Мэдээллийн Нэгдсэн Сайт WWW.OLNODO.COM 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-ын ерөнхийлөгч И Жэ Мён солонгос иргэдийн эрх ашгийг хамгаалахыг үүрэг болгов 2025-10-21

Умард Солонгос 2.8 тэрбум орчим ам.долларын криптовалют хулгайлжээ 2025-10-24

БНАСАУ “Далай-газар” ангиллын далавчит пуужингуудыг амжилттай туршжээ 2025-10-29

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Өмнөд Солонгост хүрэлцэн ирлээ. 2025-10-29

БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Жэ Мён Дональд Трампад эртний алтан титмийн хуулбарыг бэлэглэжээ.  2025-10-30

"APEC-2025" Дээд хэмжээний уулзалтаар “ГЁНЖҮГИЙН ТУНХАГЛАЛ” батлагдлаа... 2025-11-01

БНСУ-д гурван байршилд “ХУРДАН” цэг ажиллуулж байна. 2025-11-04

БНСУ-ын Samsung компани гурав эвхэгддэг ухаалаг гар утсаа танилцуулжээ.  2025-12-03

БНСУ-ын ерөнхийлөгч Ли Жэ Мён Японд айлчлахаар төлөвлөж байна 2025-12-05

БНСУ-ын Ерөнхийлөгч шашин, улс төрчдийн хоорондох холбоо хамаарлыг мөрдөн шалгахыг уриалав 2025-12-11

БНСУ-д хоёр Монгол оюутан бэлгийн хүчирхийллийн хэргээр саатуулагджээ. 2025-12-12