БНСУ-ын NEXIN компанийн төлөөлөлтэй уулзлаа

БНСУ-ын NEXIN компанийн төлөөлөлтэй уулзлаа

Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяр, Мэдээллийн технологийн чиглэлээр төсөл хэрэгжүүлэгч БНСУ-ын Next Intelligence Technology (NEXIN) компанийн захирал Ким Дэ Жун болон бусад холбогдох төлөөлөгчдийн хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар төрийн үйлчилгээнд шинэ дэвшилтэт технологи нэвтрүүлэх, мэдээллийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцлоо. Мөн олон улсын түвшинд амжилттай хэрэгжсэн, үр дүнтэй технологийн шийдлүүд, сайн туршлагын талаар хуваалцсан юм.  

Гадаадын иргэн, харьяатын газар нь БНСУ-ын Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага (КОЙКА)-тай хамтран байгууллагын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, менежментийн чадавхыг бэхжүүлэх төслийг 3 жилийн хугацаанд хэрэгжүүлсэн.  Төслийн хүрээнд БНСУ-ын Цагаачлалын бодлого судалгааны төв (MRTC)-тэй судалгаа, шинжилгээний чиглэлээр хамтран ажилласан нь олон улсын шилдэг туршлагыг үйл ажиллагаанд нэвтрүүлэх, төрийн үйлчилгээний чанарыг сайжруулахад чухал үүрэг гүйцэтгэсэн.

Цаашид гадаадын иргэдэд үзүүлэх үйлчилгээг хүртээмжтэй, хурдан шуурхай болгохын тулд мэдээллийн технологид суурилсан системийн шинэчлэл, хөгжүүлэлтийг үе шаттайгаар хэрэгжүүлж байгууллагын үйл ажиллагаанд хиймэл оюун ухаан (AI)  ашиглах, олон түвшний кибер аюулгүй байдлын шийдлүүдийг нэвтрүүлэх зорилт тавин ажиллаж байна.

Эх сурвалж: ГИХГ

Холбоос https://immigration.gov.mn/mn/articles/460/

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

"Юнайтэд Эйрлайнс" Монгол Улсаас Япон Улсаар дамжин АНУ руу нислэг үйлдэнэ. 2025-04-29

Он гарсаар 76 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдсэн нь 40.7 хувиар өссөн үзүүлэлттэй байна 2025-04-29

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүнээр Б.Рагчааг томилохыг дэмжлээ 2025-04-29

БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга И Тэ Жүний дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, Чойжин ламын сүм музейд зочиллоо. 2025-04-29

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эгийн голын УЦС-ын төслийн талбайд ажиллаж байна 2025-04-29

БНСУ-ын NEXIN компанийн төлөөлөлтэй уулзлаа 2025-04-29

ГССҮТ-д хамгийн сүүлийн үеийн өндөр үзүүлэлт, хүчин чадал бүхий MRI аппарат суурилууллаа 2025-04-29

Засгийн газрын ээлжит хуралдаан эхэллээ. 2025-04-30

12 ордын зурхай. /2025.04.30/ 2025-04-30

“Суррон” унаж, хөдөлгөөнд оролцсоны улмаас 15 хүүхэд осолд өртсөн. 2025-04-30

"Хуульчийн Про боно-2025" өдөрлөг болно 2025-04-30