Улаанбаатар хот, Японы Миязаки муж хооронд шууд нислэг үйлдэнэ

Улаанбаатар хот, Японы Миязаки муж хооронд шууд нислэг үйлдэнэ

Монгол Улс, Япон Улсын хооронд Соёлын харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд "Табиризм" компани ирэх 7-8 дугаар сард анх удаа Миязаки муж, Улаанбаатар хот хооронд шууд нислэг үйлдэнэ.

Монголын агаарын тээврийн "Хүннү Эйр" компани шууд нислэгийг үйлдэх ба энэ онд гурван удаагийн нислэг үйлдэхээр бэлтгэл ханган ажиллаж байна. Миязаки мужийн иргэд Монголын өргөн уудам нутаг дэвсгэр, үзэсгэлэнт байгаль, нүүдэлчдийн ахуй соёлтой танилцах, монгол гэрт хоноглох, дэлхийн соёлын өвд бүртгэлтэй эртний нийслэл Хархорин хотоор 5 хоног аялах хөтөлбөр гаргажээ.

Нэг удаагийн шууд нислэгээр 100 орчим хүн зорчих бөгөөд гурван удаагийн нислэгээр нийт 300 гаруй хүн Монгол Улс руу аялна. Монгол Улсын Засгийн газраас 2023-2028 оныг Аялал жуулчлалыг дэмжих жил болгон, "Go Mongolia" хөтөлбөрийг хэрэгжүүлж буй.

Аялал жуулчлалаар дамжуулан хоёр улсын иргэд нөхөрлөх, зан заншил, түүх соёлоос суралцах зэрэг олон талын ач холбогдолтой гэж Монгол Улсаас Япон Улсад суугаа ЭСЯ мэдээллээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

АТГ: Ерөнхий сайдын нэр дурдагдсан гомдол, мэдээлэлд хяналт шалгалт хийж байна 2025-05-15

37 иргэнийг Монгол Улсаас албадан гаргалаа. 2025-05-15

БНСУ-д зорчих виз мэдүүлэхтэй холбоотой асуудлуудыг Солонгосын талд тавьж бодит шийдвэрүүдийг гаргуулахаар ажиллаж байна 2025-05-16

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 2076 болжээ 2025-05-17

Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ 2025-05-17

Улаанбаатар хот, Японы Миязаки муж хооронд шууд нислэг үйлдэнэ 2025-05-17

Л.Оюун-Эрдэнэ: Олон нийтийн зүгээс тавьж байгаа шүүмжлэл зөв зүйтэй зүйл 2025-05-17

12 ордын зурхай. /2025.05.19/ 2025-05-19

Байт харвааны баг тамирчид БНСУ-ыг зорилоо 2025-05-19

Монголын хоёр уулчин Эверестийн оргилд амжилттай гарлаа 2025-05-19

Н.Учрал: Х.Баттулга гуай та тоглоод байна уу, тохуурхаад байна уу? 2025-05-19