Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хууль болон Монгол Улсын Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зарлиг гаргаж, эхчүүдэд Алдарт эхийн одон гардууллаа.

Энэ жил “Алдарт эх” нэг, хоёрдугаар зэргийн одонг улсын хэмжээнд 14,480 ээж хүртэх юм. Өнөөдөр одонгоо гардсан Алдарт эхчүүдийн олонх нь 34-39 настай, хамгийн залуу нь  22 настай байна.

“Алдарт эх” одон бол ээжүүдийн дундаршгүй хайр, үр хүүхдийнхээ сайн сайхны төлөө зориулсан сэтгэл зүтгэлийн илэрхийлэл гэдгийг Ерөнхийлөгч онцолж, ээжүүдэд чин сэтгэлийн талархал илэрхийллээ.

Төрөөс “Хүүхдийн мөнгө” олгож буй нь нийгмийн халамж бус харин хүн амаа өсгөх, эх, үрсээ дэмжих төрийн бодлого гэж үздэгээ төрийн тэргүүн хэлж, Ерөнхийлөгчийн санаачилгаар “Алдарт эх”-ийн одонг дагалддаг мөнгөн урамшууллыг 2025 оноос хоёр дахин нэмэгдүүлж олгох болсныг тэмдэглэлээ.

Ерөнхийлөгч алдарт ээжүүдэд болон гэр бүл, үр хүүхэд, хань ижил, төрөл төрөгсдөд нь эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-ын хил дээрээс буцаагдаж, эрхээ зөрчүүлсэн иргэдийн гомдлыг хүлээн авна 2025-05-21

Австралийн Холбооны Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 2025-05-21

Монгол Ардын Намын Бага хурлын VI хуралдаан үргэлжилж байна. 2025-05-21

ОХУ-ын “Стрижи” баг уран нислэгийн үзүүлбэр үзүүлнэ 17 цагийн өмнө

Баруун болон говийн аймгуудын өмнөд хэсгээр бороо орно 17 цагийн өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа 16 цагийн өмнө

Ахуйн гал түймрийн 67.1 хувь нь нийслэл хотод бүртгэгдсэн байна. 16 цагийн өмнө

“Аялал жуулчлалын дунд хугацааны стратеги” батлагдлаа 14 цагийн өмнө

МАН-ын VI Бага хурал шийдвэрээ танилцуулав 14 цагийн өмнө

Титэм судасны хүнд зэргийн нарийсал эмчлэх боломжийг УХТЭ бүрдүүллээ 12 цагийн өмнө

Цэргийн дүйцүүлэх албаны бэлтгэл шатны сургалт зохион байгуулж байна 12 цагийн өмнө