Биткоины ханш 110 мянган ам.долларт хүрэв

Биткоины ханш 110 мянган ам.долларт хүрснээр дээд үзүүлэлт дахин шинэчлэгджээ. Арилжааны талбаруудын мэдээллээр, сүүлийн 24 цагийн хугацаанд уг криптовалютын үнэ 3 хувиар өсжээ.
“Binance” биржийн арилжааны явцад биткоины ханш 2.94 хувиар өсөж, 110.143 ам.долларт хүрсэн.
Бусад биржийн дундаж үнийг тооцоолдог “CoinMarketCap” цахим хуудсанд мэдээлснээр, биткоины дундаж ханш 109.644 ам.долларт хүрсэн нь өмнөх өдрийнхөөс 3.59 хувиар өссөн байв.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.