Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна!

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна!

Долоодугаар сарын 17-ны өдрийн байдлаар Хангайн нурууны араас усжих Орхон гол Сайхан сум, Сэлэнгэ мөрөн Хялганат тосгон орчимоор усны түвшин өмнөх өдрөөс 20-30 см-ээр нэмэгдсэн байна.

Одоогийн байдлаар ихэнх гол, мөрөн олон жилийн дундаж түвшинг 5-130 см давсан байгаа ба Орхон гол Хархорин сум, Байдраг гол Баянбүрд орчим үерийн түвшинг 10-20 см даван үерлэж байна.

Маргааш буюу долоодугаар сарын 18-ны өдөр Орхон гол Өлзийт сум, Сэлэнгэ мөрөн Зүүнбүрэн сум орчимд усны түвшин 10 см орчим нэмэгдэх хандлагатай байна.
Долоодугаар сраын 17-нд ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Дарьгангын тал нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул тухайн хугацаанд орсон хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэх, хуурай сайр, гуу жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэх тул иргэд үерийн аюултай бүсээс хол аюулгүй газар зусах, амрах болон гол мөрөн, нуурын ойролцоо амарч зугаалахдаа ажиглалт хийж, уулын ам, голын ай сав, үерийн буулт бүхий газарт отоглож , хоноглохгүй байх, зөвхөн зөвшөөрөгдсөн зам гүүрээр зорчихыг зөвлөж байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Ерөнхий сайд Г.Занданшатар БНСУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа 2025-07-10

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг хааж үг хэллээ. 2025-07-13

Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарын төрийн айлчлал өндөрлөлөө 2025-07-13

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 12400 болжээ 2025-07-15

Холын замд анхаарал болгоомжтой зорчихыг анхааруулж байна 2025-07-15

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна! 2025-07-17

Аялагчид, амрагчид, тээвэрчдийн анхааралд 2025-07-17

Яруу найрагч Ц.Хулан өнөөдөр цахим хуудсаараа дамжуулан олон нийттэй мэндчилжээ. 2025-07-19

Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт этгээдэд хүлээлгэх ял шийтгэлийн бодлогыг чангатгана 2025-07-23

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх хяналт, шалгалтыг эрчимжүүллээ 2025-07-26

12 ордын зурхай. /2025.08.07/ 2025-08-07