Боловсролын сайд П.Наранбаяр БНСУ дахь Монгол сургуулийн үүсгэн байгуулагч, захирлуудыг хүлээн авч уулзав

Боловсролын сайд П.Наранбаяр БНСУ дахь Монгол сургуулийн үүсгэн байгуулагч, захирлуудыг хүлээн авч уулзав

Боловсролын сайд П.Наранбаяр Бүгд Найрамдах Солонгос Улс дахь Монгол сургуулийн үүсгэн байгуулагч, захирлуудтай уулзаж, сургуулийн үйл ажиллагаа болон цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Солонгос дахь Монгол сургууль нь 27 жилийн турш үйл ажиллагаа явуулж байна. Тус сургуульд 1-12 дугаар ангийн 346 монгол хүүхэд суралцаж байгаа бөгөөд монгол хэл, түүх, соёлын хичээлийг монгол багш нар заадаг аж. Солонгост 15 мянга орчим монгол сургуулийн насны хүүхэд байгаа талаар сургуулийн төлөөлөл мэдээлэв.

Уулзалтын үеэр Боловсролын сайд П.Наранбаяр тус сургуулийг Монгол, Солонгосын гүүр болж, эх хэл, соёлоо түгээн дэлгэрүүлж байгаад талархал илэрхийлээд, суралцагчдын хувьсах зардлыг цаашид ч үргэлжлүүлэн олгохоо мэдэгдлээ. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч 09 дүгээр сарын 01-нд хичээлийн шинэ жилийн нээлтэд зориулан заах хичээлийг суралцагчдад хүргэх, "Мэдлэ" цахим сургуультай хамтран ажиллах зэрэг саналыг дэвшүүлэв.

Түүнчлэн 08 дугаар сарын 15-нд сургуулийн төгсөгчдийн уулзалтыг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Алдартнуудын мялаалга наадам болно 2025-08-10

БНСУ-ын Сөүл хот болон Кёнсамбүг мужийн ИТХ-ын Ажлын албаныхантай туршлага солилцлоо 2025-08-11

“Нүүдэлчин” фестиваль энэ сарын 22-24-ний өдрүүдэд зохион байгуулагдана 2025-08-11

ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл маргааш эхэлнэ 2025-08-11

“Оюутан цэрэг”-үүд тангаргаа өргөлөө 2025-08-11

Боловсролын сайд П.Наранбаяр БНСУ дахь Монгол сургуулийн үүсгэн байгуулагч, захирлуудыг хүлээн авч уулзав 2025-08-13

Зүрх судасны үндэсний төв байгуулах төслөөр 119 ортой эмнэлэг барина 2025-08-13

Хиймэл оюун ухаанд суурилсан камераар иргэнд зөрчлийн мэдээлэл алдаатай ирсэн тохиолдолд алдааг засдаг боллоо 2025-08-14

Оюутолгойн бүлэг ордын ашиглалтын талаар хянан шалгах түр хорооны даргаар О.Батнайрамдалыг сонголоо 2025-08-14

Төрийн өндөр албан тушаалтнуудын үндэслэлгүй хөрөнгөжсөн эсэхийг шалгана 2025-08-18

Туулын хурдны замын барилга угсралтын ажлын бэлтгэл хангаж байна 2025-08-18