АНУ-д хууль бусаар оршин суугаа иргэдийн анхааралд

Иргэдийн анхааралд
АНУ-ын шинэ засаг захиргаанаас хууль бус цагаачлалтай тэмцэх чиглэлээр хэрэгжүүлж буй бодлогын хүрээнд тус улсын Цагаачлал, гаалийн алба (Immigration and Customs Enforcement) болон хууль сахиулах бусад байгууллага хамтран АНУ-д хууль бусаар оршин суугаа гадаадын иргэдийг саатуулж, албадан буцаах ажиллагааг идэвхтэй явуулж байна.
Энэ хүрээнд хууль сахиулах байгууллагуудын зүгээс ойрын хугацаанд өргөн хүрээний шалгалтын ажиллагааг хууль бус цагаачид ихээр оршин суудаг томоохон хотуудад явуулахаар төлөвлөж буй тухай дотоодын хэвлэлийн сайтууд мэдээлж байна.
Иймд иргэд Та бүхэн анхаарал болгоомжтой байж, өөрийн холбогдох бичиг баримтыг тогтмол биедээ авч явж байх, АНУ-ын хууль тогтоомжийг чандлан мөрдөж, зөрчил гаргалгүй байхад анхаарна уу.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.