ЭМ-ийн Сайд Ж.Чинбүрэн ХӨСҮТ-д ажиллаж улаанбурхан өвчний нөхцөл байдалтай танилцлаа

ЭМ-ийн Сайд Ж.Чинбүрэн ХӨСҮТ-д ажиллаж улаанбурхан өвчний нөхцөл байдалтай танилцлаа

Улсын хэмжээнд Улаанбурхан өвчний дэгдэлт буурахгүй, нас баралтууд бүртгэгдэж буйтай холбогдуулан өнөөдөр /2025.06.20/ Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн ХӨСҮТ-д ажиллаж тус өвчний өнөөгийн нөхцөл байдал, дэгдэлтийн хариу арга хэмжээ, вакцинжуулалтын явц, эндэгдлийн шалтгаан зэрэгтэй танилцаж,  эрчимт эмчилгээний тасаг болон хүлээн авах хэсэгт ажиллаа. 

Тэрбээр: “Улаанбурханы халдвар тараах эрчим маш хүчтэй. Сургууль цэцэрлэг амарсан ч амралтын чиглэлтэй холбоотойгоор халдвар тарах эрсдэлтэй. Баян-Өлгий аймагт тохиолдол бүртгэгдээгүй байсан ч сэжигтэй хоёр тохиолдол бүртгэгдсэн байна. Ингэснээр бараг улс даяар тархсан гэсэн үг.  Ирэх сард найр наадам болно. Улаанбурхан өвчнөөр гол төлөв бага насны хүүхдүүд өвдөж, эндсэн тохиолдлууд вакцинд хамрагдах нас болоогүй хүүхдүүд байсан байна. 2015-2016 онд Улаанбурхан өвчнөөр 130 гаруй хүүхдээ Улаанбурхан өвчнөөр алдаж байсан гашуун түүх бий. Шинжлэх ухаанаар нотлогдсон зүйлийг үгүйсгэж байгаа эцэг эхчүүдэд анхааруулж хэлэхэд эрүүл саруул байж, бусдад халдвар тараахгүй, эрүүл мэндийн салбарт өндөр ачаалал үүсгэхгүй байх гол зүйл бол вакцин. Вакцинжуулалтыг хэрхэн эрчимжүүлэх талаар өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар ярилаа. Нөөц хөрөнгөөс санхүүжилт гаргаж ажиллана” хэмээн онцлов. 

Өнөөдрийн байдлаар Улаанбурхан өвчнөөр нийт хэвтэн эмчлүүлэгчдийн 7.6 хувь нь хөнгөн, 86.6 хувь нь хүндэвтэр, 5.3 хувь нь хүнд, 2 тохиолдол нэн хүнд явцтай байна. Газарзүйн байршлаар харахад Улаанбаатар хотод 88.6 хувь нь бүртгэгдэж, 20 аймагт өвчлөл бүртгэгдсэнээс Өмнөговь, Дундговь аймгуудад хамгийн өндөр бүртгэгдсэн байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Төрийн өмчит дулааны цахилгаан станцуудад өндөржүүлсэн бэлэн байдал, гуравдугаар станцад онцгой дэглэм тогтоов 2025-06-19

Засгийн газрын ээлжит бус хуралдаан эхэллээ 2025-06-20

УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв 2025-06-20

Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад төрийн айлчлал хийнэ 2025-06-20

БНСУ-ын болон Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 2025-06-20

ЭМ-ийн Сайд Ж.Чинбүрэн ХӨСҮТ-д ажиллаж улаанбурхан өвчний нөхцөл байдалтай танилцлаа 2025-06-20

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ 2025-06-20

Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2025-06-22

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр Улсын Онцгой комиссын хуралдааныг зарлан хуралдууллаа 2025-06-22

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 9251 болжээ 2025-06-23

“The MongolZ” баг Азийн түүхэн амжилтын эзэн боллоо 2025-06-23