Малчид, иргэд, хадланчдад зориулсан цаг агаарын мэдээ

Малчид, иргэд, хадланчдад зориулсан цаг агаарын мэдээ

Өнөөдөр нутгийн зүүн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо, мөндөр орж, сэрүүхэн байна.

2025 оны наймдугаар сарын 30-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Төв болон зүүн аймгуудын нутгаар үүлшинэ. Төвийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо, мөндөр орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Дархадын хотгор, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр 13-18 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 22-27 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 27-32 хэм, бусад нутгаар 16-21 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 16-18 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. 17-19 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруунаас секундэд 4-9 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 13-15 хэм дулаан байна.


2025 оны наймдугаар сарын 31-нээс
2025 оны есдүгээр сарын 04-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

31-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Онон, Улз голын хөндийгөөр, 9-р сарын 01-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 02-нд баруун аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 3-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи 31-нд Алтайн уулархаг нутгаар секундэд 18-20 метр, 9-р сарын 01-нд Алтайн салбар уулс, Арц Богдын өвөр хоолойгоор, 02-нд говь, тал, хээрийн нутгаар, 3-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Заг-Байдраг голын эх, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 15-20 хэм, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 25-30 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 29-34 хэм, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 21-26 хэм дулаан байна. 09-р сарын 02-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэгсээр, 3-нд нутгийн хойд хагаст сэрүүснэ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-д хөдөлмөр эрхлэхээр 38.5 мянган иргэнийг илгээжээ 2025-08-28

Ерөнхий сайд Г.Занданшатар: Авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэхэд Төрийн нарийн бичгийн дарга нар манлайлах үүрэгтэй 2025-08-28

“Сэлэнгэ-2025” хээрийн сургууль амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө 2025-08-28

Хуримтлалын санд төвлөрсөн 100 тэрбум гаруй төгрөгийг иргэдийн нэрийн дансанд хуваарилав 2025-08-28

Улсын дугаар нь тэгш тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл өнөөдөр хөдөлгөөнд оролцоно 2025-08-30

Малчид, иргэд, хадланчдад зориулсан цаг агаарын мэдээ 2025-08-30

Нийслэлийн төр, захиргааны байгууллагууд маргаашаас 08:00-17:00 цаг хүртэл ажиллахаар болжээ. 2025-08-31

Засгийн газар Монгол Улсын 2026 оны төсвийн төслийг УИХ-д өргөн барилаа 2025-09-01

Банкны хар жагсаалтыг халж буй талаар холбогдох албаныхан өнөөдөр мэдээлэл хийлээ. 2025-09-01

2025 онд эзэмшүүлэх, ашиглуулах зарим газрын байршил, хэмжээ, зориулалтыг баталлаа 2025-09-02

Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг 8.9 тэрбум төгрөгөөр арвижуулав 2025-09-02