ЭМД-ын санд 21.1 тэрбум төгрөг төвлөрүүлжээ

ЭМД-ын санд 21.1 тэрбум төгрөг төвлөрүүлжээ

Эрүүл мэндийн даатгалын санд төрөөс энэ оны эхний хагас жилд 21.1 тэрбум төгрөгийг төвлөрүүлээд байна.

Манай улсын 0-18 насны 1.3 сая хүүхэд эрүүл мэндийн даатгалд бүрэн хамруулжээ. Харин дээрх хугацаанд ЭМД-ын сангаас 0-18 насны хүүхдэд үзүүлсэн тусламж, үйлчилгээний зардал 66.2 тэрбум төгрөг хүрсэн байна. Тодруулбал, лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагад үзүүлсэн 564,563 удаагийн тусламж, үйлчилгээнд 53 тэрбум, эрүүл мэндийн анхан шатны байгууллагад үзүүлсэн 197,397 удаагийн тусламж, үйлчилгээнд 13.2 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ.

Мөн 0-18 насны хүүхдэд ЭМД-ын хөнгөлөлттэй үнээр үзүүлж буй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ жил бүр тогтмол нэмэгдсээр байгаа. Тус сангаас 2023 онд 180 тэрбум, 2024 онд 211.4 тэрбум төгрөгийн санхүүжилтийг эрүүл мэндийн байгууллагуудад олгожээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Нийслэлийн төр, захиргааны байгууллагууд маргаашаас 08:00-17:00 цаг хүртэл ажиллахаар болжээ. 2025-08-31

Засгийн газар Монгол Улсын 2026 оны төсвийн төслийг УИХ-д өргөн барилаа 2025-09-01

Банкны хар жагсаалтыг халж буй талаар холбогдох албаныхан өнөөдөр мэдээлэл хийлээ. 2025-09-01

2025 онд эзэмшүүлэх, ашиглуулах зарим газрын байршил, хэмжээ, зориулалтыг баталлаа 2025-09-02

Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг 8.9 тэрбум төгрөгөөр арвижуулав 2025-09-02

ЭМД-ын санд 21.1 тэрбум төгрөг төвлөрүүлжээ 2025-09-03

Монгол, Хятад, Орос гурван улсын төрийн тэргүүн уулзлаа 2025-09-03

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёнтой утсаар ярилаа 2025-09-04

БНСУ-ын Үндэсний гал түймэртэй тэмцэх газраас хамгаалах хэрэгсэл, тоног төхөөрөмжийг гардуулан өглөө. 2025-09-04

БНСУ-ын Жолланам аймаг хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. 2025-09-05

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Саманта Мостин нар албан ёсны уулзалт хийлээ. 2025-09-05